• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-12 17:36:03    
Харилцан анхаарал халамжаа хандуулж хамтын их гэр бүл чармайн байгуулъя [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     АСЕАН-ы дээд хэмжээний 12-р хурал, АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 10-р хурал, АСЕАН болон Хятадын удирдагчдын 10-р хурал зэрэг дээд хэмжээний хурлууд тэрчлэн Зүүн Азийн 10 нэмэх 6-гийн дээд хэмжээний хоёрдугаар хурал энэ сарын 13-15-ны өдрүүдэд Филипиний төв хэсгийн Себу мужид болох юм байна. Энэ жилийн дээд хэмжээний хурал нь "Харилцан анхаарал халамжаа хандуулж хамтын гэр бүл чармайн байгуулъя" гэсэн уриан дор болно. Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао дээрх хуралд оролцох болно. Энэ жилийн АСЕАН-ы дээд хэмжээний хурлууд нь тус тус ямар асуудлыг авч хэлэлцэх, хир амжилтад хүрэх нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Манай радиогийн сурвалжлагч Хятадын орчин үеийн олон улсын харилцааны судалгааны газрын Зүүн Өмнөд Ази тэрчлэн Океанийн судалгааны тасгийн дарга Зай Күнээс ярилцлага авчээ.

     АСЕАН-ы энэ удаагийн дээд хэмжээний хурлуудын дотроос АСЕАН-ы Дээд хэмжээний 12-р хурлыг онцолж болно. Дээд хэмжээний хурлын зохион байгуулах комиссын мэдээлснээс үзвэл, Хуралд оролцсон АСЕАН-ы арван орны удирдагчид "АСЕАН-ы дүрэм"-ийг боловсруулан баталж, худалдааны хөрөнгө оруулалт, терроризмтэй тэмцэх талын хамтын ажиллагаа, Солонгосын цөмийн асуудлын зургаан талын хэлэлцээ зэрэг тус бүс нутгийн аюулгүйн байдал болон ирээдүйн хөгжилд холбоотой томоохон асуудлуудыг авч хэлэлцэх болно. АСЕАН-ы олон орон "АСЕАН-ы дүрэм"-д гарын үсэг зурах эсэх нь хамгийн анхаарал татаж байгаа асуудал болох юм гэж Зай Күнь үзэж байна.

     Тэрээр хэлэхдээ, энэ дүрэм нь АСЕАН-ы цаашдын урт хугацааны хөгжлийн зарчим болох юм. АСЕАН-ы арван орон 2020 онд Европын холбоотой адил хамтын нийгэмлэг байгуулахаар 2003 онд хамтаар шийдсэн. Энэ нь гурван хэсгээс бүрднэ. Тухайлбал, эдийн засгийн хамтын нийгэмлэг, аюулгүйн хамтын нийгэмлэг болон нийгэм соёлын хамтын нийгэмлэг болно. Энэ хамтын нийгэмлэгийг байгуулж, туйлын нягт, нэн эв санаа нэгтэйгээр хамтын хүчнийг дайчлан төрөл бүрийн өрсөлдөөн сорилтод хандах болно гэжээ.

     АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 10-р хурал, АСЕАН болон Хятадын удирдагчдын 10-р хурал зэрэг дээд хэмжээний хурлуудаар Хятад болон АСЕАН хоёр талын өнгөрсөн оны 11-р сард тохиролцсон холбогдох нийтлэг ойлголтыг хэрхэн хэрэгжүүлэхийг авч хэлэлцэнэ. Хятад болон АСЕАН-ы стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэн дээшлүүлэхийн төлөө дээд хэмжээний хурлын хугацаанд Хятад улс олон бодитой саналууд дэвшүүлэх болно. Төсөөлөхөд энэ хурлын хугацаанд Хятад болон АСЕАН чөлөөт худалдааны бүс байгуулахыг ахиулах талаар үргэлжлэн чармайх болно гэж Зай Күнь үзлээ. Хэрэв Хятад АСЕАН чөлөөт худалдааны бүсийг 2010 оноос өмнө байгуулах бололцоотойд хүрвэл энэ нь Хятад улс болон тус бүс нутагт тун их ач тустай гэж тэрээр үзэв.

     Хятад улсын хувьд бид АСЕАН-ы бүтээгдэхүүнийг нэн олноор Хятадын зах зээлд оруулж болно, бас Хятадын маш их хөрөнгийг Зүүн Өмнөд Азийн орнуудад оруулж болно. Зүүн Өмнөд Азийн орнуудын хувьд даяаршлаас бий болсон төрөл бүрийн эрсдэлтэй тэмцэх хэрэгтэй бөгөөд шинэ зах зээл, хөрөнгийн эх үүсвэр хайх хэрэгтэй юм. Тэгвэл Хятад улс нь маш сайн түнш болж чадна. Хятад улс болон АСЕАН хэрэв чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаар урьдчилан тохиролцоонд хүрч чадвал, тэр нь АСЕАН болон БНСУ, АСЕАН болон Японы чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг ахиулж, үүний улмаас Зүүн Азийн районы эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжилд тустай болох юм гэжээ. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/