Хятад Япон БНСУ-ын удирдагч нарын 7-р хурал 14-ны өдөр Филиппиний Себуд ажлаа эхэлсэн байна. Хуралд оролцсон Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао, Японы Ерөнхий сайд Абе Шинзо болон БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му хен хурал дээр улс төрийн итгэлцэл болон бодитой салбарын хамтын ажиллагааг хэрхэн ахиулахыг хайн хэлэлцсэн бөгөөд харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцсон байна. Хурлын баталсан хамтарсан мэдэгдэлд хамтын ажиллагааг түлхэн ахиулж, бүс нутгийн энх тайван хөгжлийн төлөө хүчлэн чармайх гурван орны улс төрийн эрэл хүслийг тодорхойлон өгүүлсэн байна.
Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао энэ удаагийн хурлыг даргалсан байна. Тэрээр хурал дээр хэлэхдээ:
" Хятад Япон Өмнөд Солонгос гурван орон бол бүгд зүүн Азийн чухал орон бөгөөд Тус бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, бүс нутгийн цэцэглэл хөгжилд тус дөхөм үзүүлэх түүхийн үүрэг болон хамтын үүрэг хариуцлагатай юм. Өнөө Ази тивд аз тохиол болон өрсөлдөөн сорилт зэрэг оршиж, бүс нутгийн хамтын ажиллагаа ид хөгжиж байна. Бид хөгжил хамтын ажиллагааны эрэн үеийн аз тохиолыг завдан, гурван орон болон тус бүс нутгийн олон орны ард түмний хамтын ашиг сонирхолын үүднээс бодож, хамтаар урагшлан, бүс нутгийн энх тайван, хөгжилд оруулбаас зохих хувь нэмрээ оруулах ёстой гэжээ.
Хятад Япон БНСУ-ын гурван орны удирдагч нарын хурлыг 1999 оноос хуралдаж эхэлсэн юм. 2000 оны 11-р сард тус гурван орны удирдагч хоёрдугаар хурлын хугацандаа хурлыг тогтмол хугацаатай хийхээр тогтсон юм. Гэвч Японы уулын удирдагч Ясукүни сүмд дур зоргоороо мөргөл үйлдсэнээс болж, 2005 оны 12-р сард Малайзийн Куала-Лумпурт хийхээр байсан Хятад Япон БНСУ-ын удирдагч нарын 7-р хурал хойшлуулагдсан юм. Ноднины 10-р сард Японы Ерөнхий сайд Абе Шинзо тушаалд ороод төдий их удаагүйгээр Хятад болон БНСУ-д айлчилж, уг гурван орны харилцаанд сайжрах хандлага гарсанаар, гурван орны удирдагчийн хурлыг сая хуралдуулж байгаа юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му хен хурал дээр хэлэхдээ: " Зүүн хойд Азийн бүс нутаг бол дэлхий дээр хамгийн илүү бат орших хүчинтэй бүс нутгийн нэг юм. Гэвч үүнтэй зэрэгцүүлбэл БНСУ Хятад Япон гурван орон хоорондын хамтын ажиллагаа харьцангуй удаан байна, иймээс гурван орон хоорондын хамтын ажиллагааны ахицыг цаашид түргэтгэх шаардлагатай байна гэжээ.
Энэ удаагийн хурал дээр гурван орны удирдагч улс төрийн харилцан итгэлцэх асуудлаар санал бодлоо солилцов. Гурван орны удирдагчийн хэлхээ холбоог эрчимжүүлж, одоо байгаа АСЕАН хийгээд Хятад Япон Өмнөд Солонгосын хүрээ хэмжээнд гурван орны удирдагчийн хурлын механизмийг хэвээр байлгаж, гурван орны удирдагч ээлжээр уг гурван оронд уулзаж болно гэж гурван тал хамтаар шийдсэн байна. Үүний зэрэгцээ гурван орны дипломат өндөр тушаалын албаны хүмүүс тогтмол хугацаагаар зөвшилцөл хийх механизм тогтоож, гурван орон хоорондын улс төр, дипломат харилцааны чухал сэдвээр жич олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцон зохицуулах болно гэж санал нэгдэв. Хятадын тал энэ онд гурван талын дипломат өндөр тушаалын албаны хүмүүсийн анхны зөвшилцлийг хийх болно.
Гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө хойшид гурван тал худалдаа, хөрөнгө оруулалт болон эрчим хүчний хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх бөгөөд эдийн засаг худалдаа, мэдээ мэдээлэлийн аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, хүн хүчний эх баялагийг нээх болон соёлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, соёлын солилцоонд тус дөхөм үзүүлэн, гурван орны ард түмний ойлголцол найрамдлыг нэмэгдүүлэхээр энэ удаагийн хурал бас шийдсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|