Хятадын Уйгар үндэстэний ангаах ухааны тусгай мэргэжлийн анхны сургууль бол 1991 оны 10-р сард Шиньжянгийн Хэтяньд байгуулагдсан Шиньжянгийн Уйгар ангаах ухааны тусгай мэргэжлийн сургууль болно. Энэ сургууль байгуулагдсан нь Хятадын Уйгар үндэстэний ангаах ухаан нь ардын уламжлалт эмнэлэг байснаасаа системтэй, журамжсан боловсролын шатанд орсныг харуулж байгаа юм.
Төлөвлөгөөт төрөлтийн анхны сургууль: Хятадын төлөвлөгөөт төрөлтийн анхны сургууль бол 1987 оны 8-р сард сурагч элсүүлсэн Жянши мужийн Төлөвлөгөөт төрөлтийн сургууль болно. Энэ сургууль бол Жянши мужийн Ардын засгийн газрын батлан зөвшөөрсөн, төлөвлөгөөт төрөлтийн ажлын удирдлага, техникийн ажилтан бэлэтгэдэг дунд зэргийн тусгай мэргэжлийн сургууль бөгөөд удирдлага, бүртгэл, эмч гурван мэргэжилд сурагч авч, гурьан жил сургадаг байна.
Төлөвлөгөөт төрөлтийн удирдах боловсон хүчний анхны дээд сургууль: Хятадын төлөвлөгөөт төрөлтийн удирдах боловсон хүчний анхны дээд сургууль бол 1984 онд Улсын Төлөвлөгөөт төрөлтийн хорооны байгуулсан Наньжингийн Төлөвлөгөөт төрөлтийн удирдах боловсон хүчний дээд сургууль болно. Энэ дээд сургуулийн гол үүрэг бол Хятадын хэмжээний шяний шатнаас дээших төлөвлөгөөт төрөлтийн ажил хариуцсан салбарын удирдах боловсон хүчин болон бэлэтгэл хүчнийг системтэйгээр бэлэтгэн хүмүүжүүлж, муж, хот, өөртөө засах районуудад төлөвлөгөөт төрөлтийн удирдлагын мэогэжлийн багш бэлтгэж өгөх, зайн сургалтын программ бэлэтгэх, төрөл бүрийн күрс дамжаа зохион байгуулж, орон нутгийн төлөвлөгөөт төрөлтийн удирдах боловсон хүчний мэдлэг боловсролыг шинчилэх зэрэг болно.
Эрүүл мэндийн удирдлагын анхны дээд сургууль: Хятадын Эрүүл мэндийн удирдлагын анхны дээд сургууль 1988 оны 10-р сарын 31-ний өдөр Аньхүйн Ангаах ухааны их сургуульд байгуулагдсан байна.
Сэтгэл зүйн зөвлөлгөө өгдөг анхны сургууль: Хятадын нийгэм нийтэд хандан сэтгэл зүйн зөвлөлгөө өгдөг анхны сургууль 1991 оны 10-р сарын 9-ний өдөр Харбин хотод байгуулагдав. Сэтгэл зүйн зөвлөлгөө өгдөг энэ сургууль нь сэтгэл санаагаа зохицуулах дасгал, сэтгэл зүйн өвчнийг гэртээ сувилах, залуу насны сэтгэл санааг зохицуулах зэрэг хичээл заадаг бөгөөд байгууллага нэгжүүдэд сэтгэл санааны зөвлөлгөө өгдөг мэргэжлийн хүн бэлэтгэж өгдөг байна.
Улс төр, хууль зүйн хамгийн том дээд сургууль: Хятадын улс төр, хууль зүйн хамгийн их цар хэмжээ бүхий дээд сургууль бол Бээжин хотын Чанпин шяньд байгаа Хятадын Улс төр, хууль зүйн их сургууль болно. Энэ их сургуулийн сургуульд сурч байгаа аспирант, үндэсэн ангийн оюутаны тоо, багшийн тоо, улс төр, хууль зүйн хичээлийн тоо зэргээрээ Хятадын хэмжээний улс төр, хууль зүйн их дээд сургуулиудын дотор нэгдүгээр байр эзэлж байв. 1988 оны байдлаар энэ сургуульд сурч байсан аспирант, оюутан нийт 3496, багш 603 байжээ. \М.Цэцэн бэлэтгэв\
|