Ханиаднаас сэргийлэхэд сармис хэрэгтэй байдгийг хүмүүс сайн мэддэг. Энэ бол түүнд өвчний хорыг дарах үйлдэл байдагийн илрэл юм. Гэвч сармис нь маш олон анагаахад бэрхтэй өвчнийг эмчлэх үүрэг гүйцэтгэж чаддагийг мэдэх хүн харин цөөн байдаг.
1. Ханиадыг сармисаар эмчлэх:
Ханиалгаад хоолой өвдөөд байвал хоёр хэрчим сармисыг амандаа 2-3 цаг хиртэй байлгаж байгаад нулимж хаяна, дахиад хоёр хэрчмийг амандаа хийж, энэ мэтээр 2 удаа давтвал ханиад арилна.
2. хурц ширүүн ханиадыг сармисаар эмчлэх:
Ганц нэг сармисыг арилгаж нүдээд мөсөн чихэр юм уу саахартай \ бурам хийхийг хориглоно\ усанд хийж хандлаад цай шиг ууна. Ханиад хөнгөн туссан байвал 1-2 хоногт сайн болно, их хүнд ханиад бол ийм аргаар 10-30 хоног эмчлэхэд бүрмөсөн илаарших болно.
3. Удаан хугацаагаар чацга алдсаныг сармисаар эмчлэх:
Сармисны 2-3 шүдийг нүдэж бяцлаад хөлийнхөө уланд өдөр бүр нэг удаа 2-4 хугацаатайгаар түрхэнэ.
4. Хатангирах хамрын үрэвслийг сармисаар эмчлэх:
Хатангирах хамрын үрэвсэл нь толгой өвдөх, хамар битүүрэх, үнэрлэх чадавх буурах, хамрын хөндий хатах юм уу шар ногоон өнгийн буюу цустай шингэн нус гоожих зэрэг илрэлтэй байдаг, ийм өвчин даамжраад амархан засарч өгдөггүй юм. Энэ өвчнийг сармисаар эмчилбэл зохих сайн үр дүнд хүрч болох юм. Эмчлэх арга: Түүхий сармисыг нүдэж бяцлаад шүүсийг нь шахаж, глицеринтэй хольж, өтгөний хэмжээ нь 50% бүхий сармистэй тос бэлтгэнэ, эсвэл давсалсан устай хольж, өтгөний хэмжээ нь 40% бүхий сармистай шингэн бэлтгэнэ, ингээд үүнийгээ хамартаа өдөр бүр 3 удаа түрхэнэ.
5. Хөхүүл ханиад, мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл, гэдэс хөөхийг сармисаар эмчлэх:
8 шүд сармисыг сайхан арилгаад 2 грамм хар маалингын нунтагтай холиод нүдэж найруулна. Ингээд орой болгон унтахаасаа өмнө нуруундаа түрхэнэ. Гэдэс хөөхийг эмчлэхдээ хүйсэндээ наагаад дараа өглөө нь арилгаж хаяна. Энэ нь уушгины халууныг хөөж, цэрийг гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг байна.
6. Гарын үлд, псориазыг сармисаар эмчлэх:
Сармисыг архитай нухаж найруулаад шүүсийг нь шахаж гаргаад үлд гарсан газарт түрхэнэ. Өдөр бүр 3 удаа түрхэж, бүрмөсөн илааршиж эдгэх болтол түрхэнэ.
7. Чацга алдахыг сармисаар эмчлэх:
5 шүд сармисыг саахартай зөөлөн галаар чанаж болгоод удаан зажилж байж иднэ.
8. Хүүхдийн бөөрны цочимог үрэвслийг сармисаар эмчлэх:
5 эр сармис, 5 дун хорхойн мах, 15 грамм таван салаат энэ гурвыг хольж нунтаглаад түрхдэг оо болгоно, дараа нь хүүхдийн хүйсэн дээр түрхээд даавуугаар орооно. Ингэхэд жирийн байдалд олонтоо шээх байдал илэрдэг. Энэ мэтээр өдөр бүр нэг удаа түрхэж янзлаад байхад хэдэн өдрийн дараа усан хаван арилж, өвчин илаарших болно.
9. Идээт ярыг сармисаар эмчлэх:
Зохих хэмжээний амтат төмсний навчыг хоёр шүд сармистай хамт нүдэж бяцлаад идээт ярны хөвөөг тойруулаад түрхэнэ, харин ярны толгой дээр нь түрхэж болохгүй. Жирийн байдалд нэг хоногийн дараа хавдар нь харьдаг юм.
10. Жирэмсэн үеийн усан хаванг сармисаар эмчлэх:
Сармис, хар буурцаг, \хар буурцгаа зөөлөн галаар болгоно\хар бурмыг энэ гурван хүнсний зүйлийг холиж нухаад буцалсан усаар даруулж ууна. Өдөр бүр нэг удаа, 5 хоног завсарлахгүй уухад хавдар харьж илаарших болно.\Л.Буянтогтох орчууав\
|