Өнгөрсөн жилийн 9-р сард цахилгаан амжилттай гаргасны дараа, Хятадын "зохиомол нар"ны туршилтын төхөөрөмж 14-ний өдрийн 23 цаг 1 минутаас 15-ны өдрийн 1 цаг хүртэл дараалан 4 удаа цахилгаан амжилттай гаргасан байна. Хятад улс "цөмийн бөөгнөрөл өөрчлөлтийн туршилтийн төхөөрөмж"-ийн салбарын талаар дэлхийн тэргүүний эгнээнд цаашид ахисныг энэ нь харуулж байна.
Холбогдох талын танилцуулснаас үзвэл, энэ ээлжийн туршилт нь өнгөрсөн жилийн 12-р сараас эхэлсэн бөгөөд энэ оны 2-р сарын 10 хүртэл явагдах болно.
Олон улсын халуун цөмийн бөөгнөрөл өөрчлөлтийн туршилтын урвалын зуухны хөтөлбөр 2006 оны 11-р сарын 21-нээс албан ёсоор эхлүүлжээ. Энэ нь хүн төрөлхтний эрчим хүчний хямралыг зохицуулах хамгийн их хүсэл эрмэлзэл болж байгаа юм байна. Хятад улс бол энэ хөтөлбөрт оролцогч орнуудын нэг нь бөгөөд түүнд 10%-ийн хариуцлага хүлээж байгаа юм. \Пэрлаймаа орчуулж,О.Дарамбазар хянав.\
|