5 жилийн өмнө Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орсон. Энэ хэдэн жилд Хятадын эдийн засаг нийгэм тал бүрээр хөгжиж, өнөө дэлхийн эдийн засгийн дөрөвдөх том цогц, экспортын гуравдах том орон болоод байна. Эдийн засаг түргэн хөгжихийн хирээр Хятад улс урьд байгаагүй нээлттэй байдлаар дэлхийн зах зээлд орж, дэлхийн эдийн засгийн хөгжил цэцэглэлд асар их хувь нэмэр орууллаа.
Дэлхийн банкийн сүүлийн үе нийтэлсэн тоо баримтад харуулснаар, ДХБ-д нэгдэн орсон 5 жилд Хятадын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн дундач хувь нэмрийн хэмжээ нь 13 хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөх хүчний нэг болжээ.
Дэлхийн банкаас Хятадад суугаа газрын тэргүүн төлөөлөгч Давид Доллар хэлэхдээ: Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад элссэн 5 жилд дэлхийн худалдааны өсөлтөд үзүүлсэн хувь нэмрийн хэмжээ нь 20 хувьд хүрсэн байна. Хятад улс нь экспортын том орон, экспортын өсөлт нь ч маш түргэн, экспорт жилд 25 хувийн хурдаар өсч байна. Хятад улс нь Ази болон дэлхийн улс орнуудын том зах зээл болоод байна гэжээ.
ДХБ-д нэгдэн орсноос хойш Хятад улс дэлхийн худалдааны дүрмийг журмалан сахиж, амлалтаа бат сахин, худалдааны тогтолцоо, бодлогод бүх талаар зохицуулалт хийсэн. Хятад улс бараа худалдааны зах зээлээ цаашид нээлттэй байлгаж, гаалийн татварын дундач түвшин нь ДХБ-д элсэхэд амалсан амлалтын дагуу тухайн үеийн гаалийн татвар 15,3 хувь байснаасаа 2005 онд 9,9 хувьд хүртэл буурсан байна. үйлчилгээ худалдаа нь амалсан амлалтын дагуу алхам алхмаар нээлттэй болж, оюуны өмчийг хамгаалах талаар хууль хэрэгжилт ихээхэн эрчимжсэн байна. Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгийн тухай хууль, гадаад худалдааны тухай хуулийг хамарсан хуулийн дүрэм тогтоолд өөрчлөлт оруулж, 2000 гаруй хууль захиргааны хууль, дүрмийг цуцалсан байна.
Дэлхийн худалдааны байгууллагад элссэн 5 жилд Хятадын албан тушаалтад, Хятадын аж ахуйн нэгжүүдийн олон улсын худалдааны дүрэм тогтоолыг сурч, хэрэглэж, өөрийгөө хамгаалах ухамсар, хүчин чадал нь байнга нэмэгдсээр байна. Дэлхийн худалдааны байууллагын санаачилсан зах зээлийн эдийн засгийн үзэл ухагдахуун нь Хятадын хүмүүст аажмаар ойлгогдож, олон улсад хэрэгждэг зарим үндсэн дүрэм тогтоолыг өргөнөөр хүлээн авч байна.
Хятадын Худалдааны Яамны сайд Бө Шилай хэлэхдээ: ДХБ-д нэгдэн орсон 5 жилд Хятадын эдийн засгийн тогтолцооны байгуулалт, эдийн засгийн бүтцийн олон ургалз ихээхэн ахицтай боллоо. Гэвч тогтолцооноос нэн гүнзгий болсон тал нь хүний ерөнхий боловсрол дээшилсэн явдал болно гэжээ.
|