1984 онд байгуулагдсан Тяньжиний Бэн-хай шинэ дүүргийн эдийн засаг техникийн нээлтийн район бол Хятадын ахны улсын хэмжээний нээлттэй районы нэг юм. 20 гаруй жилийн турш, энэ нь дотоод гадаадын соёлын солилцооний чухал тавцан болж, нэн олон гадаадын харьяат ажилтнууд энд ажиллаж, амьдран, тэдний доторх маш олон хүмүүс нь бас үр хүүхдүүдээ энд авчирч суралцуулаж байна. Гадаадын харьяат ажилтнуудад нэн сайн сайхан боловсрол хүртээхийн зэрэгцээ залуу багачуудын солилцоо, хэлхээ холбоогоор дамжин, тухайн нийгмийн эвсэг зохицонгуй хөгжлийг түлхэн ахиулсан байна.
1994 онд Тяньжиний Бэн-хай шинэ дүүргийн нээлтийн район, хөрөнгө оруулан дотоод гадаадын сурагчдыг элсэн Тяньжиний нээлтийн районы олон улсын сургуулийг байгуулсан байна.
Тус сургууль нь Тяньжиний Бэн-хай шинэ дүүргийн нээлтийн районд байрлаж, олон улсын баримжаанд хүрсэн туршилтын лаборатори, компьютерийн өрхөө, электрон хичээлийн тэнгим, номын сантай байж, баримжаанд хүрсан тамир спортын заал талбай, дуу хөгжим, уран зургийн тэнгимтэй байж, оюутан сурагчдыг тал бүрээр хүмүүжүүлэхэд сайн сайхан нөхцөл хангасан байна. энэ сургуулийг байгуулж байгаагийн зорилго бол Тянь-жиний Бэн-хай районд ажиллаж, амьдарч байгаа гадаад ажилтнуудын үр хүүхдийн суралцах асуудлыг зохицуулхаар зорилгоо болгосон юм гэж Тяньжиний нээлтийн районы олон улсын сургуулийн захирал Сун Юе-жүнь хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Нээлтийн район 1984 онд байгуулагдсанаас хойш хөгжөөд зохих үе шатандаа хүрч, маш олон дотоод гадаадын худалдаачид, ажилтнууд энд ирж ажиллаж байгаа болохоор гэр бүл, үр хүүхдийнхээ ажиллаж суралцах асуудлыг хэлхээнгүй бодолхилох чухалтай юм. Үүнд зориулан 1993 онд тус сургуулийг байгуулж эхэлсэн юм гэжээ.
Тус сургууль нь өөрийн гэсэн онцлогтой сургууль юм, цэцэрлэгийн ангиас 12-р анги хүрч, бичиг матераил нь бүр олон улсынханыг хэрэглэж, англи хэлээр гол болгон, хичээлийн агуулга болон баримжаа нь дэлхийн олон орны газар нутгийн боловсролоор жишиг болгосон байдаг гэж Сун Юе-жүнь хэлсэн байна.
Тус сургууль олон улсын хэлбэрийн шинийг үүдэн бүтээх чадвартныг хүмүүжүүлхээр зорилгоо болгож, удирдан хамааралтын арга хэлбэр болон олон улсын баримжаагаар сургуулиа эрхэлсэн байна. Иймээс сургууль нь олон улсын боловсролын салбаруудтай тасралтгүй хэлхээ холбоо, солилцоогоо эрчимжүүлснээр гадаадын солилцоо, хамтын ажиллагаа өдөр ирэх тусмаа өргөжин, өнөө эгэнт Канад, Америк зэрэг орнуудын олон сургуультай солилцооны харилцаа тогтоосон байна. Тус сургуульд сурч байгаа сурагч Жүө-шиао хэлэхдээ,
Миний үзхээр тус сургуулийн хамгийн нэг товойсон онцлог хэвэл хос хэлний сургалт болно, энэ сургуульд улсын дотоодын дунд зэргийн соёлын мэдэлгийг сурч чадахаар барахгүй, Австралийн сургалтын хичээлийг ч сурч байна. 2,3 жилийн англи хэлний хичээл, гадаад солилцоог хийхээр дамжаад төгссөн оюутдын олонх нь Австраль хүрч, өөрийн дуртай сургуульдаа сурч, тэдний англи хэлний хир хэмжээ нь Австралийн сургуулийн баримжаанд хүрсэн байна.
Сурагчид хоорондын солилцоогоор дамжин дотоод гадаадын соёлын солилцоог түлхэн ахиулах нь Тяньжиний нээлтийн районы олон улсын сургуулийн өөр нэг үүрэг байгаа юм, Америкийн сурагч Патриск Варнеү хэлэхдээ,
Би Хятадын соёлыг сурах сонирхолтой, мөн Хятадын олон газрын ялгаа зөрөөг ойлгох сонирхолтой, Хятадчуудын олонх нь найрамдуу нөхөрсөг, тэд хэдийгээр англи хэл сайн мэдэхгүй боловч тохиогоор сэтгэл санаагаа солилцдог. Сургууль нь их гэр бүл мэт байж, ангийн хүүхдүүд надад их сайн байдаг гэлээ.
Тус сугуулийн захирал Сун Юе-жүнь хэлэхдээ, хойшид тус сургууль "орчин үе, дэлхий, ирээдүйг чиглэсэн" хөгжлийн хандалгыг үргэлжлэн баримталж, дээд чадвахтай, дээд яс чанартай сурагчдыг бэлтгэн хүмүүжүүлэхийн зэрэгцээ дэлхийн олон орны боловсролын байгуулгатай хамтын ажиллагаа, солилцоогоо эрчимжүүлж, шинэ хэлбэрийн боловсролын арга маяг болон сургалтын арга хэлбэрийг хайн сүвигчлэнэ гэжээ.
|