• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-16 17:14:02    
Вэнь Жябао Филиппины Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио

    Филиппинд айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 15-ны өдөр Манилад Филипиний Ерөнхийлөгч Глория Макапагал Арроётой хэлэлцээ хийсэн байна.

    Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэлцээний явцад хэлэхдээ, Хятад Филиппин хоёр орон дипломат харилцаа тогтоосон 32 жилийн хугацаанд хоёр орны харилцаа маш их хөгжсөн байна. Өнөө, Хятад-АСЕАН-ы харилцаа улмаар гүнзгийрч, зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа хөгжсөөр байна. энэ нь Хятад Филиппиний харилцааны хөгжилд урьд өмнө байгаагүй боломж тохиол болон нэн их өргөн уудам орон зай хангасан юм гэлээ. Эрх тэгш, итгэлцсэн, харилцан ашигтай, харилцан хөнгөлөлттэй үндсэн дээр, Филиппинтэй олон салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхэд Хятадын Засгийн газар бэлэн байна гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ.

    Ерөнхийлөгч Глория Макапагал Арроё хэлэхдээ, Филиппиний тал Хятад улсыг хамтын ажиллагааны чухал түнш гэж үзэж, нөөц боломж бүхнээ ашиглан, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хэмжээгээ өргөтгөн тэлэхэд бэлэн байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\