Иракийн цагдаагийн талынхан 16-ны өдөр хэлэхдээ, нийслэл Багдадад мөн өдөр тэсрэх бодис дэлбэрүүлсэн хэрэг олонтоо гарч, татаж хэлэхэд 25 хүн эндэж 95 хүн шархадсан байна гэжээ.
Цагдаагийн талын мэдээнд тэмдэглэхдээ, 16-ны үдэд хотын төв дэх лалын сүмийн ойролцоо газарт замын хажууд тэсрэх бодис дэлбэрч, цагдаагийн талынхан болон авран туслах хүмүүс газар дээр нь очих үед, тэсрэх бодис ачсан нэг мотоцикл бас дэлбэрээд их олон хүнийг шархдуулсан байна гэжээ.
Цагдаагийн талынхны хэлснээс үзвэл, Багдадын зүүн талд оршдог Садр хотод мөн өдрийн үдэд бас авто машин дэлбэрүүлсэн хэрэг гарч, 4 хүн эндэж 10 хүн шархадсан байна. \Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|