Иракийн Нийслэл Багдадын зүүн хэсэгт оршдог Мустансирия Их Сургуулийн ойролцоо болон бусад хэдэн газарт тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэрэг хэдэн удаа гарч, өнөөгийн байдлаар 200 гаруй хүн эндэж шархадсан байна гэж Иракийн цагдаагийнхан 16-ны өдөр мэдэгдсэн байна.
Цагдаагийнхан хэлэхдээ, 16-ны үдээс хойш сургууль тарах үеэр, Мустансирия Их Сургуулийн хаалганы гадна зогсож байсан хоёр авто машин гэнэт дэлбэрч, 65 хүн эндэж, 132 хүн шархадсан байна. Эндэж шархадсан хүмүүсийн зонхилох нь оюутнууд болон сургуулийн ажилтнууд байсан гэжээ.
Үүнээс гадна, мөн 16-ны өдөр хотын төвийн Каррадда дүүрэг болон Багдадын зүүн талд оршдог Садр хот зэрэг олон газарт бас хэдэн удаа дэлбэрэлт болж, 18 хүн эндэж шархаджээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|