• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-17 18:30:43    
Мах орлох 4 зүйлийн буурцаг

Хятадын Олон Улсын Радио

     1. Вандуй буурцаг: Хятадын уламжлалт анагаах ухааны эм эмнэлэгт үзэж буйгаар, вандуй буурцаг нь сайхан амттай, хий дардаг, шээсийг гадагшлуулахад тусалдаг чадавхтай төдийгүй цагаан мах гарах, архагшсан чацга алдалт, умай унжих зэрэг өвчнийг эмчлэх үүрэг гүйцэтгэдэг сайн хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Үүнээс гадна, вандуй буурцагт амин дэм А-гийн зүйл элбэг агуулагдаж байдаг тул хүний биед шингэхдээ амин дэм А болж, арьсыг зөөлрүүлдэг, иймээс арьсаа зөөлрүүлэх сонирхолтой хүмүүс вандуй буурцгийг илүү идэж байх нь сайн.

     2. Жяндуй буурцаг: Жяндуй буурцгийг урт жяндуй буурцаг, хүнсний буурцаг гэж хоёр төрөлд хуваадаг. Урт жяндуй буурцаг бол бидний өдөр тутмын ногоо хуурга хийхдээ хэрэглэдэг урт буурцаг юм, хүнсний буурцгаар таташ хийж болох бөгөөд цагаан будаатай хамт чанаад шингэн будаа хийж ч болдог юм. Хятадын уламжлалт анагаах ухааны эм эмнэлэгт үзэж буйгаар, жяндуй буурцаг нь мөн сайхан амттай бөгөөд элэг бөөр, гэдэс ходоодонд сайн нөлөө үзүүлдэг байна. Ялангуяа элэг, ходоод, бөөр муудсаны улмаас идэш хурах, гэдэс хөөх, дур хий тавих, цагаан хир нэмэгдэх зэрэг өвчний байдал илэрч байгаа хүмүүс энэ буурцгийг ахиухан идэж байвал эрүүл мэндэд нь тун ашигтай юм.

     3. Юньдуй буурцаг: Юньдуй буурцгийг бас цайдуй буурцаг ч гэдэг. Түүнд уураг болон кальци, төмөр зэрэг олон төрлийн бичил элементүүд элбэг байдаг төдийгүй кали, магни, натри зэрэг элементүүд агуулагдаж байдаг, иймээс зүрхний өвчинтэй хүмүүс болон бөөрний өвчинд нэрвэгдсэн юм уу цусны даралт өндөр байгаа хүмүүс юньдуй буурцгийг байнга идэж байх нь илүүдэхгүй юм.

     4. Хар буурцаг: Хар буурцаг ч гэсэн сайхан амттай, бөөрний чадавх, цусны эргэлтийг идэвхжүүлж, хорыг тайлдаг сайн талтай юм, ялангуяа бөөрний чадавх муутай хүмүүс хэрэглэхэд маш тохиромжтой буурцаг юм. Үүнээс гадна, хар буурцаг нь бас "Үс гэзгийг хар болгогч үрэл" гэсэн сайхан нэртэй юм. Хар буурцгаар хийсэн зутан, дүүпүү зэрэг нь бөөрний чадавх муудсаны улмаас гэзэг үс унах, залуугаасаа гэзэг үс нь буурал болсон зэрэг хүмүүсийн ууж идэж байх охь сайн хүнсний бүтээгдэхүүнүүд юм.\Л.Буянтогтох орчуулав\