Эрхэм хүндэт анд нөхөд мин. Та сайн байна уу? Танд болон таны гэр бүлийнхэнд ирж байгаа 2007 оны шинэ жилийн баярын мэндчилгээ хүргэж, танартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Манай нэвтрүүлгийг анх сонсож байгаа юм уу, аль эсвэл имайлаар анх танилцаж байгаа зарим сонсогч сүлжээ хэрэглэгч Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцитай захилад имайлаар хэрхэн харилцах вэ? Захилдаа чухам ханзаар бичих юм уу, аль эсвэл хуучин Монгол бичгээр бичих юм уу, хаягийг нь ч ямар бичгээр бичих хэрэгтэй бол, шинэ Монгол бичгээр бичээд Бээжинд, Хятад оронд саадгүй хүрч чадах юм бол уу гэж эргэлзсэн байж магад. Үүнийг өнөөдрийн "Захидлын тойм" нэвтрүүлгээр би танд тодруулан хэлэхэ гэсэн юм. Хятадын олон улсын радиод сонсогчдоос ирүүлэх захидал нь аль нэгэн улс орны үсэг бичгийн хязгаарлал хүлээдэггүй, та өөрийн орны үсэг бичиг, аль эсвэл ирүүлэх орны үсэг бичиг тэрчлэн Ангилиар бичсэн бүгд саадгүй хүрч ирэх болно. Харин санауулж хэлэхээс та манай улсын гардуулах холбооны индексийг тухайлбал 100040 гэсэн индексийг заавал бичсэн байх хэрэгтэй. Одоо би танд манай редакцийн захидлын хаягийг хэлж өгеө.
Бидэнтэй харилцах хаяг:
Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакци Гардуулах холбооны индекс 100040 Захидлын хаягаа та Хятадаар бичих гэвэл,北京.中国国际广播电台蒙语广播部 100040 гэж бичээрэй. Манай вэб сайтын хаяг: mn.chinabroadcast.cn
Манай E-mail-ийн хаяг: mon@cri.com.cn
Үүнээс гадна та сонирхолтой бол бас манай радиогийн Монгол хэлний редакцитай утсаар харилцаж болно. Бидэнтэй харилцах утас: 010-68892141, 010-68892131, 010-68892196 (ф).
Манай нэвтрүүлгийн талаар өөрийн ямар санал зөвлөмж байвал та бидэнд захидал болон и-мейл-ээр хэлж байнгын хэлхээ холбоотой ажиллахыг хүсч байна. Бид таны санал хүсэлтийн дагуу нэвтрүүлгийн чанар чансаагаа улам дээшлүүлэн та нартаа улам сайн үйлчлэхээр хичээн ажиллах болно гэдэгт найдаарай. \Номин бэлтгэв\
|