• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-18 14:38:51    
Асга хадны хот-1

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун өмнөд нутгийн Чүн чин хот нь уулан хотын өвөрмөц байдал төрхөөрөө дотоод гадаадын жуулчдын сонирхолыг татдаг юм. Хөх-мөрөн болон Жя лин жян хоёр том мөрөн энэ хотоор урсан өнгөрч, Чүн чин хотыг хоёр мөрний дөрвөн хөвөөнд хэсэглэсэн байна. Өнгөрсөнд энэ хоёр мөрний хөвөөгөөр модон баганан тулгууртай модон байшин давхар байшин их байсан юм. Энэ бол даруй тухайн нутгийн хүмүүсийн хэлдэг хөлтэй барилга болно. Эдгээрийн дотор Хүн янь дүнгийн хөлтэй давхар байшингуудыг Чүн чин хотын гарамын соёлын амьд чулуужмал гэж хэлж болох юм.

     Хүн янь дүнгийн хөлтэй давхар байшингууд нь өндөр уулны хадны байц даган жигдэрч, уул усныхаа өнгө үзэмжтэй хослож, эртний барилгууд болон орчин үеийн амьдарлын уур амьсгал нийлэн нийцсэн харагддаг.

     Хүн янь дүнгийн хөлтэй давхар байшингууд нь Хөх-мөрөн болон Жя лин жян мөрний уулзар дахь Чүн чин хотын Чао тянь мэнь район, Жя лин жян мөрний Бинь жян лү гудамжны нэг талын асга хадан дээр байрласан байдаг. Мөрний хөвөөний асга хадан дээгүүр 600 метр урт үргэлжилсэн эдгээр хөлтэй модон байшингууд нь бүр 11 давхартай бөгөөд асга хадны цээлийн өндөр намын эвийг сонгож 75 метрын өндөрт багтааж байгуулсан барилга болох юм. Тухайн нутгийнхан бас эрт дээр үед асга хадны үе дагуулан газраас 30 болон 47 метрын өндөрт хоёр гудамж байгуулжээ. Холбогдох салбарын бүртгэлээр бол дэлхийн хотын барилгуудын дотор Хүн янь дүнгийн барилга шиг ийм их цар хэмжээтэй бөгөөд газрын өндөр намын зөрөө нь ийм их хот гэж өөр байдаггүй аж. Эдгээр барилга нь нуруу тулгууртаа бүр сийлбэр хээтэй бөгөөд хурц тод өнгө будагтай байж, яг л агаар мандалд өлгөөд тавьчигсан хаш эрдэнийн асар тагт юм шиг онцын үзэсгэлэнтэй сайхан харагддаг юм.
Эдгээр барилга нь Чүн чин хотын нэгэн үеийн түүх соёлыг харуулж байгаа билээ. Түүх соёлыг иймэрхүү хэлбэрээр уламжилж байгаагийн хамгийн их үнэ өртөгтэй зүйл бол аялал жуулчлалд ашиглах явдал мөн. Аялан жуулчлагчид эндээс Чүн чингийн түүхийг ойлгож болох төдийгүй уг хотын шууд харьяа хот болсны дараах орчин үеийн уур амьсгалыг ч мэдэрч болох юм.