• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-18 14:58:52    
Коморын Холбоо

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 2236 хавтгай дөрвөлжин км. (Маётын арал багтаж байна)

     Хүн ам: 779 мянга. Голдуу Араб удамтай хүмүүс, Кафү үндэстэн, Магони үндэстэн, Үамача үндэстэн, Сакалава үндэстэн байдаг. Комор хэл түгэмэл хэрэглэж, албаны хэл нь Комор хэл, Франц хэл, Араб хэл. Оршин суугчдын 98 хувь гаруй нь Лалын шашин шүтдэг.

     Нийслэл: Морони, 2004 оны байдлаар 50 мянган хүн амтай. Халууны уларилд дунджаар 24 – 31 хэм халуун, сэргүүн улиралд 19 – 27 хэм.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Азали Ассумани, 2002 оны 4-р сард сонгогдож, мөн оны 5-р сарын 26-ны өдөр тангараг өргөн тушаалд оров.

     Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 7-р сарын 6-ны өдөр.

     Ерөнхий байдал: Энэтхэгийн далайн баруун хэсгийн арлын улс, их Комор, Анрүан, Моели, Маёт дөрвөн арлаас бүрддэг. Африкийн зүүн биеийн Мозамбикийн хоолойн хойт хэсгийн аман дээр байж, зүүн тийш болон баруун тийш Мадгаскар болон Мозамбикээс тус тус бараг 300 км зайтай байдаг. Халуун бүсийн тэнгис далайн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм 23 – 28 хэм.

     Барууны колоничлогчид орохоос өмнө урт хугацааны турш Арабын Судан ноёрхож байв. 1841 онд Францчууд Маёт арлыг эзлэв. 1912 онд Коморын дөрвөн арал албан ёсоор Францын колони болов. 1946 онд Францын "гадаад нутаг" болов. 1961 онд дотооддоо өөртөө засах болов. 1975 онд тусгар тогтнож, Бүгд Найрамдах Комор Улс байгуулав. 1978 оны 10-р сарын 22-ны өдөр улсын нэрээ Лалын Бүгд Найрамдах Холбооны Комор Улс гэж өөрчлөв. 1997 оны 7-р сард, Анрүан арал нь Комороос тусгарлаж, Францид нэгдэхийг шаардаж, 10-р сард нь тусгар тогтнолоо мэдэгдэв. 1999 оны 4-р сарын 19 – 23-ны өдрүүдэд Коморын арлууд болон эвсэл бүлгүүдийн төлөөлөгчид Африкийн Нэгдэлийн Байгууллага болон Мадгаскарын дараглал доор хуралдаж, хэлэлцээр байгуулан Коморын улсуудын холбоо байгуулж, арлууд өндөр хэмжээнд өөртөө засхаар тогтоосон боловч Анрүан арлын төлөөлөгч гарын үсэг зурхаас татгалзсан байна. 1999 оны 4-р сарын 30-ны өдөр Коморын зэвсэгт хүчний жанжин шатавын дарга хуранд Азали цэргийн төрийн эргэл хийж засгийн эрхийг гартаа авав. \М.Цэцэн бэлэтгэв\