Хятадын түүхэн дээр шалгалтын дүрэм нь улс орны эрдэм мэдлэгтэй чадвартан шилж сонгоход чухал үүрэг гүйцэтгэж байсан боловч феодлын нийгмийн сүүлчид шалгалтын дүрэм нь зөвхөн томиолол төдий шалгалт болж, маш олон бичгийн хүмүүсийн насан турших хамгаас сонирхолтой зүйл нь шалгалтаар дамжин ноёрхогч ангийн гишүүн болох гэнд л байх болов. 18-р зууны үеийн алдарт зохиолч Ү Жин зь өөрийн уран бүтээлээрээ ийм үзэгдлийг тусган шүүмжилсэн юм.
Ү Жин зь 1701 онд ноёнч ангийн гэр бөлд төржээ. Хар багаасаа цовоо сэргэлэн байсан тул тэрээр ааваа дагаж олон газраар явсан юм байна. Түүнийг 23-тай жил эцэг нь нас барж, Ү Жин зь аралжаа наймаа хийж чадахгүй, гар ихтэй мөртөө хэн ч хүнийг өр өвдөн мөнгө төгрөгөөр туслаж байсанаар, гэр бөлийнхэн түүнийг бүтэлгүй хүүхэд гэж үзэж байв. 33-тай болох үеэр түүний гэр бөлийн амьдрал маш ядуу болсон тул тэр улсын шалгалтад оролцох халуун урамтай болж, шалгалтаар дамжин ноён зэрэг олж, айл гэрийнхээ амьдралыг дээш татах сэтгэл төржээ. Шалгалт өгөөд хэд удаа бүтсэнгүй тул тэрээр албан газрын авилгаалын талаар аажмаар ойлголттой болж, " Күнзийн сургалтан нарын сул түүх" гэсэн номоо туурвиж эхэлсэн байна.
" Күнзийн сургалтан нарын сул түүх" гэсэн энэ ном бол Ү Жин зийгийн арван жил зарцуулж айж бибж гаргасан хошон үлгэр юм. Зохиогч хайр найргүй хурц хэл яриагаар феодлын шалгалтын дүрмийн ялзран доройтсон мөн чанар хийгээд энэ шалгалтын дүрмийн сэхээтний сэтгэл жүрхэнд үзүүлсэн гуниг зовлонг илчлэн, шалгалтын хор хөнөөлийг гүн амссан авилгаалт бичгийн хүмүүс, хуурамч дүр үзүүлсэн нэрт хүмүүсийн дүрүүдийг зураглаж, бас өөрийн хүслэнд нийцсэн хүний дүрийг бүтээсэн байна.
Түүний бичсэн зохиол бүтээл нь Хятадын дээр үеийн том том зохиол, тухайлбал " гурван улсын үлгэр", " баруунш зорчсон тэмдэглэл", " Хүйтэн уулын үлгэр" зэрэг зохиолтой нэг адил маш их нэртэй бүтээлүүд байгаа юм.
Гэлээ Ү Жин сь өөрөө аз бус бөгөөд ном бичгээ худалдах буюу найз нөхдийнхөө тусламжаар амь золгож байсан билээ. /Пэрлаймаа орчуулав/
|