1981он 11-р сарын 7-нд Хятадын волейболын эмэгтэй баг тамирчид Японд болсон дэлхийн цомын эмэгтэйчүүдийн волейболын тоглолтод оролцож, Юань Вэйминь "хамгийн шилдэг дасгалжуулагч", Сүнь Жинфан "хамгийн шилдэг тамирчин" "шилдэг тамирчин" "хамгийн шилдэг холбогч" ЛанПин" шилдэг тамирч" шагнал хүртжээ.
11-р сарын 15-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос "биеийн тамир спортын бүх Хятадын рекорд амжилтыг хянан батлах дүрэм" "тамирчдын техникийн зэрэглэлийн дүрэм" "шүүгчийн техникийн зэрэглэлийн дүрмийг" нийтэлжээ.
12-р сарын 10-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо Гуанши мужийн Юй линьд бүх Хятадын хөдөө тосгоны биеийн тамир спортын ажлын яриа уулзалт зохион байгуулжээ.
12-р сард Хятадын Шанхайд үйлдвэрлэсэн Хүөчэтөү маркийн хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол болон Хүн шуанши маркийн ширээний теннисийн бөмбөг, Тяньжинд үйлдвэрлэсэн Жиньвэй маркийн сагсан бөмбөг, Даньдүнд үйлдвэрлэсэн Жяньпай маркийн сагсан бөмбөг, Гуанчжөүд үйлдвэрлэсэн Шуанюй маркийн ширээний теннисийн бөмбөгийг тэмцээнд хэрэглэх бөмбөгөөр Олон улсын биеийн тамир спортын байгууллага батлан зөвшөөрсөн байна.
1982он 1-р сард "Хятадын нэвтэрхий толь-биеийн тамир спорт"-ыг найруулгын дуусав. Энэ нь Хятадын биеийн тамир спортын талаар найруулсан анхдагч нэвтэрхий толь боно.
3-р сарын 30-нд Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Самранч Хятадад айлчлав. Дэн Сяопин Самранчтай уулзах үе хэлэхдээ,биеийн тамир спорт нь социализмын оюун санааны боловсны чухал тал болно, цаашид судлан, чиг шугам дэвшүүлж, төлөвлөгөө тогтоох хэрэгтэй гэжээ.
5-р сарын 4-нд Хятадын төрийн зөвлөлийн байнгын хуралдаанаар Ли Мэнхуаг бүх Хятадын биеийн тамир спотын үндэсний хорооны даргаар тохион томилав.
5-р сарын 8-нд Хятадын өдөн бөмбөгийн баг тамирчид Англид болсон олон улсын өдөн бөмбөгийн эрэгтэй багийн аварга шалгаруулах тоглолтод оролцож, аварга болсон байна.
7-р сарын 20-нд биеийн тамир спортын үндэсний хороо, бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий эвлэл, Хятадын биеийн тамир спортын шинжлэх ухааны нийгэмлэгийн биеийн тамир спортын шинжлэх ухааны онолын нийгэмлэгээс Яаньтао хотноо биеийн тамир спорт болон социалист оюун санааны боловсоны байгуулалтын эрдэм шинжилгээний хурал болон биеийн тамир спортын шинжлэх ухааны онолын тусгай сэдэвт эрдэм шинжилгээний хурал хуралдуулжээ.
|