• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-22 19:19:24    
Цэвэрших үеийн эмэгтэйчүүдийн нойронд туслах 8 арга

Хятадын Олон Улсын Радио

     Эмэгтэйчүүдийн цэвэрших хугацаанд гормоны шүүрэл цөөрөхийн эрхээр янз бүрийн хэвийн бус байдал илэрч, тэдний нойрыг хулжуулж тав тухтай амрахад нь харшилдаг байна. Үүнтэй холбогдуулан цэвэрших үеийн эмэгтэйчүүдийн унтаж амрахад тустай 8 аргыг та бүхэндээ танилцуулья.

     1. Кофе уухаас зайлсхийж, хөнгөн хоол идэх сайн. Давс болон кофейн нь цус хөөрөх байдлыг нэмэгдүүлж болзошгүй юм. Үд өнгөрвөл кофе уух биед ашиггүй.

     2. Өдөр бүр наанадаж 6-8 аяга ус уух юм уу цангаж байх хэмжээгээрээ усыг ахиухан ууж байх хэрэгтэй. Хүний биед ус элбэг байх нь цус хөөрөхийг намдааж, бөгчим халуунаас болоод нойр хүрэхгүй болох байдлаас зайлуулдаг юм. Гэвч унтахаасаа 2 цагийн өмнө ус их уухгүй бол сайн.

     3. Кальци элбэгтэй хүнсний зүйл идэх сайн, жишээлбэл, тос багатай бүтээгдэхүүн, хатаасан жижиг загас жараахай, гүн ногоон өнгөтэй навч ногоо юм уу зохих хэмжээний кальцийн бэлдмэл нөхвөрлөж байх нь нэг талаар ясыг бөхжүүлж, нөгөө талаар санаа сэтгэлийг тайвшруулж, бухимдлыг тайлж, унтах нойронд сайн нөлөө үзүүлдэг байна.

     4. Унтахаараа биед зөөлөн даавуу хувцас өмсөх сайн.

     5. Нүүр царай болон бүх биеийн арьсаа усархаг зөөлөн байлгах сайн. Биеэ угааж бараад усархаг зүйлийг нь гадагшлуулахгүй байхын тулд бүх биедээ биений тос түрхэж байх хэрэгтэй.

     6. Орон дээрээ ханаа түшиж суугаад хоёр хөлөө өргөж 5-10 минут нам суух сайн.

     7. Цусны эргэлт муу ч юм уу гэр орон хөрсөн байдалд унтаж чаддаггүй хүмүүс бол гэр өрөөнийхөө чөлөө зайтай газраар ухарч алхах дасгал хийж болно, өдөр бүр 20 минут явж, цээжин биеийнхээ тэнцвэрийн чадавхыг нэмэгдүүлж, бодисын солилцоог зохицуулж, гар хөлийг ч тун аятайхан бүлээсгэдэг байна.

     8. Хоёр гараараа дал мөр, гарын бугуй, тохой, ташаа сүүж, өвдөг тойг, хөлийн шагай зэрэг бүх үе мөчөө бүлээстэл үрж байвал сайн. Эдгээр хэсэгт маш олон бэлчир байдаг тул олонтоо үрэх нь цус хийн эргэлтийг сайжруулахад ашигтай. Ялангуяа тохойн дотор талд биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг тун чухал бэлчирүүд байдаг болохоор илүүхэн үрж нухаж илж массажилж байх нь эрүүл мэндэд сайн үүрэг гүйцэтгэдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\