• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-23 19:07:05    
Хятад улс хотын гэнтийн аюулаас хамгаалах систем байгуулахаа эрчимжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Түймэр, газар хөдлөлт, аадар бороо, уул нурах, халдварт өвчин зэрэг гай гамшиг бий болох үед хотын гэнтийн аюулаас сэргийлж хамгаалах систем үйлдэл бадруулж чадах эсэх нь ард иргэдийн ам нас, эд агуурсны аюулгүй байдалд холбоотой юм. Иймээс хотын гэнтийн аюулаас хамгаалах систем нь боловсронгуй эсэх нь энэ хотын хөгжлийн төвшинийг хэмжих баримжааны нэг юм.

     2003 оны хавар Хятад улст халдварт өвчин дэлгэрч SARS нийт хятадын хэмжээнд газар авсан юм. 2005 онд хятадын зарим мужд гоч халдварт шуувууны ханиад гарсан байна. 2006 он гэхэд Chanchu, Prapiroon, Saomai, Bilisi зэрэг далайн хар салхи хятадын өмнөт нутгийн дайраасан байна. Эдгээр олон гай гамшиг нь хятадын хотуудын гэнтийн аюулаас сэргийлэх чадварыг шалгаж, мөн ч энэхүү системийн тасралтгүй боловсронгуй болохыг ахиулсан байна.

     Бээжин хот 2003 оны SARS-ын халдварт өвчинд хамгийн их нэрвэгдсэн район болох юм. Бээжин хотын удирдагчид хотын өвчин хижгээс сэргийлэх мехнизмын хоцрогдонгуй байдлыг танин мэдэж, эм эмнэлгийн засаг захиргааны хэрэг эрхэлэх газрын удирдагчид өвчин хижгийн байдлыг цаг тухайд нь ойлгон мэдэхгүй байснаас SARS богино хугацаанд газар авсны чухал шалтгааны нэг болох юм. Бээжин хотын эрүүл мэндийн газрын мэдээлэлийн төвийн дарга Жүй Вэн Шэн танилцуулж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Бээжин хот эрүүл мэндийн гэнтийн аюулаас хамгаалах системийн байгуулалтаа эрчимжүүлсэн байна.

     Хотын намын хороо, Засгийн газар олон нийтийн эрүүл мэндийн байгуулалтыг маш чухалчилан үзэж, олон нийтийн эрүүл мэндийн байгуулалтыг эрчимжүүлэх санал дэвшүүлэн, олон нийтийн эрүүл мэндийн гэнтийн хэргээс сэргийлэх комиссыг багтаасан 13 тусгай комисс байгуулсан байна. Үүний зэрэгцээ Хятадын эрүүл мэндийн яам зохистой систем байгуулахыг олон газарт шаардсан байна гэжээ.

     Одоо хятадын хот суурины оршин суугчидын хүн ам нийт хятадын хүн амын 40 хувийг эзэлж, хотод бүтээсэн аж үйлдвэрийн ерөнхий өртөг нь бүх хятадын 50 хувийг эзэлж, улсын татварын 80 хувийг биелүүлж, гуравдугаар аж үйлдвэрийн нэмэгдэл өртөгийн 85 хувийг бүтээж, дээд боловсрол, шинжлэх ухаан судалгааны хүчиний 90 хувь гаруйг эзэлж байна. Хотын гэнтийн аюулаас хамгаалах мехнизмыг боловсронгуй болгох нь байгалийн гай гамшиг, олон нийтийн эрүүл мэнд, аюудгүйн үйл хэргийг үр ашигтай аргаацаж хотын хөгжлийг батлаж чадах юм. Тэгвэл боловсронгуй болсон хотын гэнтийн аюулаас хамгаалах систем нь ямар байвал зохих бэ? гэвэл хятадын нэрт их сургууль Чинхуа их сургуулийн олон нийтийн аюулаас хамгаалах судалгааны газрын ноён Фан Вий Чэн танилцуулж хэлэхдээ,

     Хотын гэнтийн аюулаас хамгаалах системийн байгуулалтын гол агуулгад 1-рт, командлын байр, 2-рт, дэд бүтцийн тулгуур систем, 3-рт, ерөнхийлсөн хэрэглээний систем байх хэрэгтэй юм гэжээ.

     Дэд бүтцийн тулгуур систем гэдэгт холбооны систем, компьюторын сүлжээний систем зэргийг багтаасан найдвартай мэдээлэлийн техинкийн дэмжилгийг хэлэнэ. Ерөнхийлсөн хэрэглээний системд тоо баримтын агуулах, ерөнхийлсөн үйл хэргийн удирдалгын систем, эрэсдэлийн аюулыг хянан хэмжих систем, баталгааны систем, удирдалгын зохицуулалтын систем зэргийг хамарсан программ хангамжийн системийг хэлнэ гэж Фан Вий Чэн танилцуулж хэлжээ.

     Тэрээ бас хэлэхдээ, хэрэв ямар нэгэн гэнтийн аюулыг аж ахуйн нэгж буюу салбар зохицуулсангүй буюу бүрмэсэн зохицуулж чадаагүй бол зохих тоо баримтууд нь хотын гэнтийн аюулаас хамгаалах төвийн хяналт шалгалтын системд дамжуулагдан орох болно. Холбогдох салбарууд энэхүү хэргийн ноцтой эсэх, нөлөөний хүрээ хэмжээ зэрэгт үнэлгээ хийж, төсөл боловсруулана. Ингэж бараад энэхүү төслөө хэрэгжүүлж эхлнэ. Нэг талаар олон нийтэд уридчилсан сэрэмжийн тохио өгч, нөгөө талаар авран туслах хүчинг илгээж тухайн газар очуулна гэжээ.

     Одоо хятадын том том хотууд бүгд аюулыг хамгаалах, зам харилцаа, гал команд, эм эмнэлгийн яараалтай дуудлага, ус цахилгаан гаазын хангамж зэрэг ажил хариуцсан байгууллага нэгжийн хотын аюулаас хамгаалах системийг байгуулж байна. хэрэв аль нэг тохиолдол гарвал олон салбарууд хатран ажилаж байдлыг зохицуулж болох юм байна. зарим газар орон бас радио, хянан сонсох, телфон зэрэг олон төрлийг хамарсан утасгүй холбоо бариж болох зохицуулах станц байгуулсан байна.

     Гэвч зарим мэрэгжилтэд бас Хятадын хотын аюулаас хамгаалах системийн байгуулалт нь цөм болсон систем дутагдаж, төрөл бүрийн хэрэгт зориулсан зориулалтын систем байгуулсан байна. жишээлэхэд, олимпид зориулсан олимпийн хугацааны аюулаас хамгаалах систем, терроризммын эсрэг зориулсан терроризммын эсрэг командлалын систем, шувууны ханиадад зориулсан шувууны ханиадын аюулаас хамгаалах командаллын систем зэрэг багтаж байна. ингэснээр тухайн хотод шинэ асуудал, шинэ үйл хэрэг гарах үед уг систем нь тоо баримт нэмэх буюу технологийн аргаа өөрчлөхөөр дамжуулан шинэ үйл хэргийг зохицуулж чадахгүй байж, зөвхөн шинэ систем байгуулах аргаар л зохицуулж байдаг. Сингапурын NetGain системийн Бээжинд суугаа төлөөлөгч хатагтай Ван Вэй Пин Хятад улс хотын аюулаас хамгаалах төвлөрсөн нэгдэлтэй систем байгуулахыг санал болгосон байна.

     Энэ удирдалгын систем нь будлиантай байдаг учир нэг багжаар удирдуулах хэрэгтэй байдаг бөгөөд нэгдэлтэй төвлөрөнгүй байх хэрэгтэй. Түүнийг тогтвортой ажиллуулж байх хэрэгтэй гэжээ.

     Хятадын Засгийн газар одоо яг олон жил хэрэгжүүлж ирсэн электрон засаглалын үндсэн дээр төвлөрөнгүй нэгдэлтэй байх хотын аюулаас хамгаалах систем байгуулж, эх баялагийг үр ашигтай зохицуулан, ажлын үр ашигийг дээшлүүлэхээр бодолхилж байна.