Шинжлэх ухаан техникийн мэдлэг нь Хятадын хөдөө тосгоны дүр төрөхийг тасралтгүй өөрчлөж, Хятадын олон зуун тариачид соёл мэдэлгийг сурахаар дамжин амьдралын түвшнээ дээшлүүлж байна. Энэх явцад, ном бичиг нь мэдлэг сурах том тавцан болж чухал үүргээ гүйцэтгэж байна. Тун саяхан Хятадын баруун өмнөд нутгийн Сь-чуань мужийн Нань-чүн хотод "ном уншицгаая" сэдэвтэй Хятадын тариачдын ном унших анхны өдөрлөг болсон байна.
Энэ удаагийн тариачдын ном унших өдөрлөг нь бороо тохиож байсан боловч тариачдын энэ арга хэмжээнд оролцох халуун зоригийг нөлөөлөөгүй тариачид борооны дундуур уулан замаар энд ирцгээж байлаа. Тариачин Лю-бэн худалдаж авсан мал аж ахуйн тэжээвэрийн тухай номоо бариад, сэтгүүлчдэд баяртайгаар хэлэхдээ, энэ арга хэмжээг зохион явуулсан нь маш сайн боллоо, бидны мэдэлгийг нэмэгдүүлсэн төдийгүй мөн ч олон ном худалдаж авлаа, энд ном нэлээд бүрэн байна, бидны ерөөс үзээгүй олон номууд байна, ийм арга хэмжээг байнга зохион явуулж байвал бид өөрийн байдалдаа тохирсон номуудыг авч болно, эндээс ном авахад дөхөм бөгөөд хямдралтай байна гэлээ.
Энэ удаагийн ном унших өдөрлөгөөс сурвалжлагчийн хамгийн сэрж мэдсэн нэг онцгой зүйл гэвэл, сайн дураасаа ном үзэх, худалдан авагчдаас гадна, орон нутгийн үндсэн шатны засгийн газар бас тариачдыг зохион байлуулж нэгдэлтэй энэ арга хэмжээнд оролцуулж байлаа. Нань-чүн хотын дүүргийн хэрэг эрхэлэгч хатагтай Фэн-ми 150 гаруй тариачдыг тайчлан номын өдөрлөгт оролцсон байна. тэрээр хэлэхдээ: иймэрхүү арга хэмжээнд оролцох нь тариачдын олон талын мэдэлгийг нэмэгдүүлэх, ялангуяа амьдрал, үйлдвэр, тэжээвэр зэрэг талын мэдэлгийг сурч болно, өдөрлөгт тохиож, маш олон номын дэлгүүрүүд энд ирж ажилснаар биданд маш олон номыг үзэх, худалдан авахад дөхөм боллоо.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн талаарх номууд нь тариачдын сонирхолыг хамгаас илүү татаж, энэ арга хэмжээнд оролцсон тариачид хөдөө аж ахуйн үйлдвэрлэл техникийг сурахад дөхөм нөхцөл бүрэлдүүлж өгсөн байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн түвшин тасралтгүй дээших болон хотжилтын явц тасралтгүй түргэтгэхийн хирээр олонх тариачид ажлын сул сэлүү цагаа ашиглан хот орж ажил хийж байна, тэдний дотрох олонх нь барилгын ажил хийж байна, эдгээр хүмүүст нэг талаар барилгын тухай мэдлэг дутагдна, нөгөө талаар гэр орондоо мөн л хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа болохоор энэ талын мэдлэг боловсролыг ном бичгээс сурах чухалтай юм.
Барилгын ажилчин Ян Хун-жүнв хэлэхдээ, би бол барилгын ажил хийж байгаа хүн, маш олон хар ажил хийж байгаа найз нөхөд маань бүр гэр бүлийн хэрэглээнд ашигтай ном үзэж байна, гэтэл надад барилгын ном хэрэгтэй, ийм болохоор энэ арга хэмжээнд оролцох нь олон олон номыг олж авч болно гэжээ.
Хятад улс бол хөдөө аж ахуйн том орон юм, 1 тэрбум 300 сая гаруй хүн амын 80 хувь орчим нь хөдөө тосгонд амьдарч байна, хөдөө тосгонд тариачдын амьдралд тохирсон ном бичиг, номын дэлгүүр цөөн байна, энэ нь зохих хэмжээнд соцлиаст шинэ хөдөө тосгон байгуулахыг харшилж байна. Энэх арга хэмжээг санаачлагч, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны байнгын гишүүн, Хятадын соёлыг тэтгэх комисын дарга Шүй Юэй-цэн хэлэхдээ, тариачдад ном унших өдөрлөгтэй боллоо. Энэ нь маш чухал ач холбогдолтой юм, хэрэв тариачдад ном унших дадгалтай болж, хотынхон тариачдын ном үзэхийг дэмждэг л юм бол маш их ирээдүйтэй болох юм гэжээ.
|