Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 27 жилийн турш эдийн засаг өндөр хурдцаар хөгжиж, дотоодыг үйлдвэрлэлийн нийт хэмжээ жил бүр 9,6 хувийн хурдцаар өсөн нэмэгдсэн байна. Эдийн засгийн цаг хэмжээ цаашид өргөжиж байгаа нь үндэстэн дамнасан компани болон иргэний эрхлэлттэй аж ахуйн нэжгид зах зээлийн эрэлт хэрэгцээ авчирж, хөгжлийн аятай сайн боломж хангасан байна. Хятадын гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэгийн дарга Ши Гуаншэн танилцуулж хэлэхдээ: гадаадын өрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон Хятадын иргэний эрхлэлттэй аж ахуйн нэгжийн аж ахуй нь Хятадын эдийн засгийн хөгжилт тус төхөм үзүүлж байгаа гол хоёр хүчин болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ. 2006 оны 9-р сар дуустлах байдлаар, Хятадад хоёр зуугаад улс орон газар нутгийнхан хөрөнгө оруулж, хөрөг оруулсан хэмжээ 660 тэрбум ам долларт хүрчээ. Гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн Хятадын экспортод эзлэх хувийн жин нь хоёрны нэг хувиас давсан байна. Хятадын иргэний эрхлэлттэй аж ахуйн нэгжийн 2005 оны эцсийн байдлаар, иргэний эрхлэлттэй аж ахуйн нэгжийн дотоодын үйлдвэрлэлийн хэмжээнд эзлэх хувийн жин нь 50 хувьд хүрчээ. Иргэний эрхлэлттэй аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 5 жилд 30 хувь орчим нэмэгдэв гэжээ.
Өнөө Хятадын 9 хувийн иргэний эрхлэлттэй аж ахуйн нэгж үндэстэн дамнасан компанитай хамтын ажиллалгаатай болсон байна. Үндэстэн дамнасан компанитай хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэхийн дагуу, хоёр талын хармтын ажиллагааны хэлбэрт ч олон тал чиглэлээр хөгжиж байна. Хятадын иргэний эрхлэлттэй аж ахуйн судалгааны нийгэмлэгийн дарга Бао Юйжюнь хэлэхдээ, хятадын иргэний эрхлэлттэй аж ахуйн нэгжүүд аж ахуйн удирдлагын арга хэлбэрээ цаашид өөрчилж, хойшид хамтын ажиллагааны хөгжлийг ахиулах шаардлагатай байна гэжээ.
Хяатдын Вэньчжөү хотын Тяньчжэн нэгтгэл компань нь аж үйдвэрийн цахилгаан хэрэгсэл үйлдвэрэлдэг аж ахуйн нэгж болно. Сүүлийн 3 жилд уг компани нь үндэстэн дамнасан компанитай аятай сайн хамтран ажилласан байна. Үндэстэн дамнасан компанитай хамтран ажилласнаар Тянь чжэн нэгтгэл компани нь иргэний эрхлэлтттэй аж ахуйн нэгжийн хөгжилд ашигтай олон зүйлээс сурсан байна. тухайлбал: компанийн байгуулалтын хэлбэр, хамт нийтийн байгуулалт зэрэг болно. Тус нэгтгэл компанийн ерөнхий зохирал Гао Тяньлэ хэлэхдээ:
Эн тэргүүнд үндэстэн дамнасан коммпанаас хамт нийтийн байгуулалтыг сурах хэрэгтэй. Эрхлэгчид авч хэлэхэд, хамгийн чухал нь аж ахуйн нэгжид шаардлагатай чадвартай хүн олох явдал боно. Чадвартан бүрдсэн эгнээтэй, сайн хамт нийттэй болж, өөрийн давуу талтай болох шаардлагатай. Компанийг засан сайжруулах хэлбэрээс сурах хэрэгтэй. удирдан хамааралтыг ил тод болгох нь аж ахуйн нэгжийн дараачийн хөгжилтөд маш сайн нөхцөл боломж хангаж байж болзошгүй гэжээ.
Дараачийн хамтын ажиллагаанд Хятадын иргэний эрхлэлттэй аж ахуйн нэгж болоон үндэстэн дамнасан компани өөрийн давуу талаа ашиглан хамтран ажиллалагчиддаа үр өгөөж хүртээж, үнэ цэнэ бий болгохыг анхаарах хэрэгтэй. Ингэмээнжин сая хамтран ажиллагч хоёр талаараа ашигтай ажиллаж чадна.
|