Өвөр Монголын умард нутгийн Эрээн хотын хилийн шалган өнгөрүүлэх газрын сүүлийн үе хийсэн бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, 2006 онд Эрээн хотын боомтоор дамжин хилээр зорчигсод давхардсан тоогоор сая 367 мянганд хүрч, 2005 оныхоос 15.3%-иар нэмэгдэж, хилээр зорчсон авто машин болон бараа тээврийн галт тэргэний нийт тоо нь 196 мянгад хүрч, 2005 оныхоос 7.8%-иар өсч, түүхийн хамгийн өндөр шинэ тэмдэглэлийг тогтоосон байна.
Сүүлийн жилүүдэд Эрээн хотын боомтоор дамжин өнгөрөх барааны хэмжээ болон хүний тоо байнга өсөн нэмэгдсээр ирсэн юм. Хятад монгол хоёр орны худалдааны хамтын ажиллагааны харилцаа байнга гүнзгийрч, Эрээн хотын эдийн засгийн хөгжил ахихын хирээр, 2006 онд хилээр зорчсон хэмжээ ихээр нэмэгджээ. Хилээр зорчигсдын дотор, бизнес аялал, аялал жуулчлал, хөдөлмөр үйлчилгээ, найз нөхдөө эргэн үзэх жуулчид адил бус хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд түүнд зорчигдын тоо тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Ялангуяа Эрээн хотын боомтоор дамжин Европ, Африк зэрэг бүс нутгийн олон оронд зорчигч олон орны жуулчдын тоо өнгөрсөн жилүүдийнхээс ихээр нэмэгдсэн байлаа. Үүний зэрэгцээ, Эрээн хотын хилийн шалган өнгөрүүлэх газар, Гаалийн газар зэрэг байгууллага нэгжүүд хамтран, боомтны үйлчилгээний ажлаа сайжруулах арга хэмжээ авч, тулгарч бий бэрхшээл саадыг давж, шалгалтын чанар түвшнээ дээшлүүлэн, гаалиар өнгөрүүлэх орчин ахуйгаа тохижуулан, барааны гүйлгээг шуурхай болгож, боомтны эдийн засгийн хөгжлийг дорвитой ахиулсан байна. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\
|