• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-24 17:09:17    
Профессор Жаогүаны биеэ сувилах арга

Хятадын Олон Улсын Радио

     "Хятадын хоол хүнсний өөрчлөлтийн дээд хэмжээний чуулга уулзалт" дээр тавьсан "Хятадын эрүүл мэндийн ухааны манлай" профессор Хүн Жаогүаны сонирхлтой яриа нь өргөн олон сонсогчдын сонирхолыг татаж, ялангуяа түүний өвөрмөц хоол хүнсээр биеэ сувилах тухай хэлсэн үг нь юм үзэж нүд нээж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж билээ.

     Өвчин эмгэгийг европ эмнэлгээр оношилж Хятадын уламжлалт эмнэлгээр сувилна

     Өвчин эмгэгийг европ эмнэлгээр оношилж эмчлүүлэх хэрэгтэй байдаг боловч сувилж эмчлэхэд хаашдаа л Хятадын уламжлалт эм эмнэлэг найдвартай байдаг юм. Урт насалж эрүүл мэнд явах хамгийн гол нь өөрөөсөө шалтгаална. Өөрөө хамгийн сайн эмч байх ёстой, хамгийн сайн жор нь мэдлэг, хамгийн сайн эм нь цаг хугацаа, хамгийн сайн санаа сэтгэл нь тайван байх, хамгийн сайн хөдөлгөөн нь явган явах явдал мөн.

     Хоол хүнсээр эмчлэх нь эмээр эмчлэхээс дээр, сэтгэлээр эмчлэх нь хоол хүнсээр эмчлэхээс дээр байдаг ажээ. Эрүүл мэндийн байдал 100 хувьд хүрлээ гэж тооцвол, эмээр эмчлэх нь 8 хувь, хоол хүнсээр эмчлэх нь 13 хувь, сэтгэлээр эмчлэх нь 30 хувь байж таарна.

     Хүндийн жин 1 кг хэтэрвэл 4 сар дутуу насална

     Хүний биеийн стандартчилсан хэмжээ гэвэл, эрэгтэй хүний бүсэлхийн тойрог нь 75 см-ээс бага байх, эмэгтэй хүний бүсэлхийн тойрог нь 70 см-ээс бага байх нь тохиромжтой.

     Дэлхийн хүнс тэжээл хөдөө аж ахуйн байгууллага нь эрүүл мэндэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний бүтцийн тухай махан хоол болон цагаан хоолыг зохих хэмжээтэй бэлтгэж хэрэглэхийг онцолсон байна. Махан хоол нь амьтны уураг, өөх тос элбэгтэй, цагаан хоол нь ширхэглэг эд, амин дэм, эрдэс бодис элбэгтэй ажээ. Хүнсний зориулалттай бактери нь холестерин, глицерин болон цусны нялцгайн хэмжээг бууруулж, артерийн судасны хатуурахыг багасгадаг байна, мөөгний төрлүүд нь дархлааг нэмэгдүүлж, өмөн үүд нэрвэгдэхээс сэргийлж, тамир тэнхээ муудаж, эрт өтлөхгүй байхад туслах үүрэг гүйцэтгэдэг байна. Хүний эрүүл мэндэд хамгийн ашиг тустай өвөрмөц хүнсний бүтээгдэхүүн бол овъёос, жимс жимсгэнэ, дүүпүү юм. Шош, овъёос нь цусны тослог зүйлийг бууруулж, тураах, өмөн үүгээс сэргийлэх, цэвэрших насны өвчнийг багасгахад маш сайн эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.

     Эрүүл мэндэд бас 30 хувийн сэтгэлийн тэнхээ байх шаардлагатай

     Эрүүл мэндэд явахад бас 30 хувийн сэтгэлийн тэнхээ байх шаардлагатай юм байна. Ажил амьдралын дунд тохиолддог есөн шидийн үйл хэргийг адил бус талаас нь ажихад бүгд л адил бус сэтгэгдэл төрүүлдэг байна.
Эрүүл биед саруул ухаан, эр хүний цээжинд эмээл хазаартай морь эргэлдэнэ, уул морийг зовооно, уур хүнийг зовооно гэх мэтийн зүйр цэцэн үгүүд бол бүгд л уужуу сэтгэлтэй, тэвчээртэй, атаа жөтөөнөөс хол байхыг сануулсан зүйлүүд байгаа юм. Үүнээс сэтгэлийн тэнхээтэй байх нь хэчнээн эрхэм болохыг ойлгож болох юм.\Л.Буянтогтох орчуулав\