Хятадын өмнөд нутгийн Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районд аж төрөн амьдарч байгаа Мао нань үндэстэн 80 мянгахан хүн амтай юм. Мао нань үндэстэн өмнө нь аглаг ууланд амьдарч зам харилцаа муугаас гадны байдлаас тусгаарлагдан маш хүнд нөхцөл байдалд амьдарч иржээ. Сүүлийн жилүүдэд Мао нань үндэстэн уулнаас нүүн гарч тал газар суурьшин амьдрах болсноор үйлдвэрлэл амьдралд нь асар их өөрчлөлт гарсан байна. Манай сурвалжлагч сүүлийн үед Мао нань Үндэстний Өөртөө Засах Сянд хүрч иргэдийн амьдралтай танилцсан юм.
Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы төв Нань Нингээс автобусанд сууж дөрвөн цаг гаруй яваад Хуань Жянгийн Мао нань Үндэстний Өөртөө Засах Сянд хүрч ирлээ. Хуань Жян буюу мөрөн тойрсон гэдэг нь нэрэндээ яг нийцсэн байна. Уг сяний хотыг мөрөн тойрон урсаж, дөрвөн талаар нь уулс давхарлан үргэлжилнэ. Бид сяний төвөөс арав гаруй км зайтай байгаа Чэн Шуан сүнь тосгонд ирж замын хажууд байрлах хоёр давхар байшинтай Лү Жянбэйгийнд айлчлан буулаа. Гэрийн эзэн Лү Жянбэй тавь гарч яваа хүн. 10 гаруй жилийн өмнө манайхан аглаг уулнаас энд нүүж ирсэн гэж танилцуулж байлаа.
Тэрээр хэлэхдээ, уулан дотор хол сууж байсан, авто зам нэвтрэхгүй, бид захад ирэхдээ үүрээр босч 20-30 кл хүнд бараа бүтээгдэхүүнээ үүрч дамнан таван цаг гаруй уулны зам туулж хүрч ирдэг. Бага сага юмаа зарж хэрэгцээтэй юмаа аваад буцахад шөнө дөл болно. За, бороонд тохиолдвол уулны зам нэн халтиргаатай болж над шиг тавь гарч яваа хүн явахад нэн бэрхшээлтэй болно гэжээ.
Мао нань үндэстний үйлдвэрлэл амьдралын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээс Хятадын засгийн газар төлөвлөөгөөтэйгээр Мао нань үндэстнийг аглаг уулнаас нүүлгэн тал газар суурьшуулан байрлуулсан байна. Үүний зэрэгцээ бас зам тавьж, цахилгаан хангаж, ундны усны нөхцөл байдлыг сайжруулан байна. Лү Жянбэй одоогийн амьдралдаа маш сэтгэл хангалуун байна.
Тэрээр хэлэхдээ, амьдралын нөхцөл их сайжирсан, замтай, цахилгаантай, зурагт харах болсон, бас утас тавьж, мотоциклтой болсон, биднээр зогсохгүй шүү өөр айлууд бүр ийм байна. Өнөө сяний хот Хуань Жян ороход 30-хан минутанд л хүрээд очно доо гэжээ.
Уулнаас бууж ирсэн Мао нанчууд гадны ертөнцтэй танилцсанаар үзэл бодолд ч өөрчлөлт гарсан байна. Мао наний залуус Хятадын дорнод нутгийн тэнгисийн эрэг дагуух хөгжсөн районд ажил хийхээр гарцгаав. Лү Жянбэйгийн хүү Лү Кан 1990 онд 20-тайдаа ганцаараа эдийн засгийн тусгай район ШэньЗэнд хүрч сул ажил, тогоочийн ажил гээд олдохын хирээр хийсэн байна. Хожим нь тэр цуглуулсан мөнгөөрөө машин жолоодохыг сурч хэдэн жил ажилласны дараа нутагтаа буцаж ирээд тээврийн ажил эрхэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, тээврийн ажил эрхлэх санаатай, манай дүү ч Шэнь Зэнд байна, би түүнийг харьж ирээд жолоо барихыг сураач гэж хэлж л байна. Манай хүргэн дүү машин тэрэгний засвар хийж байна, манайхан энэ талаар давуутай тул тээврийн ажил хөгжүүлээр төлөвлөж байна гэжээ.
Хуань Жян сянд Лү Кантай адил гадна газар ажил хийж байгаад буцаж ирэн ажил үйлс эрхэлж байгаа хүн цөөнгүй. Тэд гадна газар ажил хийн мөнгө төгрөг цуглуулж бас мэргэжил техник эзэмшиж, үзэл бодолд нь ч өөрчлөлт гарсан байна. Өнөө Хуань Жян сяний 60 хувь гаруйн аж ахуйн нэгжийг гадна газар ажил хийгээд буцаж ирсэн Мао нанчууд эрхэлж байгаа юм.
Лү Жянбэйгийнд яриа хөөрөө болж сууж байхад дунд зэргийн нуруутай инээмсэглэсэн царайтай нэг зулуу орж ирлээ. Энэ бол манай угсааны анхны оюутан, бас ч Хуань Жян сяний Шанхайд сурсан анхы хүн гэж Лү Жянбэй баяртайгаар танилцууллаа. Лү Жянбэй Лү Жэ гэдэг энэ залууд авга үетэй, өнөө тэр Хуань Жян сяний засгийн газар албан хаагчаар ажиллаж байна.
Уулархаг газраас гарч том хот Шанхайд эрдэм соёл сурсан хүн юуны учир Хуань Жян сянд буцан ирж ажиллаж байгаа юм бэ ? гэж сонирхоход Лү Жэ хэлхэдээ,
Манай нутаг ядуу, өөрөө ч уулархаг нутгаас гарч их сургуульд сурсан, тухайн үед сурсан мэдлэгээ нутаг усныхаа байгуулалтад зориулж нутаг усныхаа хөгжлийг түргэтгэе гэж бодож байсан. Тэр үед надаар зогсохгүй Бээжин Тяньжиньд сурч байсан ангийн хүүхдүүд бүр ийм бодолтой байсан гэжээ.
Мао нань үндэстэн эрт дээрээс эрдэм чадвартай хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэхийг чухалчилж ирсэн юм. 2001 оноос хойш, Хуань Жян сянаас жил бүр дөрөв таван зуун нэр Мао нань үндэстний сурагч их дээд сургуульд элсэж иржээ.Үүнд Чин Хуа их сургууль, Бээжин их сургууль зэрэг нэртэй их сургуульд элссэн хүн ч бий. Лү Жэтэй адилаар олон оюутан төгсөөд Хуань Жян сяндаа буцан ирж нутгийнхаа бүтээн байгуулалтад оролцсон байна. Нутгийнхан энэ хэдэн жилийн хөгжил тэдний итгэл зоригийг их нэмэгдүүлсэн байна гэж Лү Жэ хэлж байна.
Ажилд гарсан 10 жилийн байдлаар нутгийн минь өөрчлөлт нээрээ их байна. Намайг сая төгсөж ирэхэд шяндаа ганцхан утастай байсан, өнөө тариачин нэг бүр гар утастай болсон. Дахин 20 жил өнгөрөх юм бол ямар өөрчлөлт гарна гэснийг өнөө би төсөөлөхөд бэрх гэж Лү Жэ баяртайгаар хэлж байлаа. /Урангоо орчуулж бэлтгэв/
|