Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт анд нөхөд өө, энэ ээлжийн "Захидлын тойм" дугаараар хятад хэл сурах сонирхолтой сүлжээ хэрэглэгчдэд зориулан хятадын хэдэн зүйр цэцэн үгээс танилцуулах гэсэн юм. Тэгээд таны хятад хэл сурахад тань бага ч гэсэн тус нэмэр болно гэдэгт найдаж байна.
百读不厌:Зуунтаа уншсан ч уйдахгүй. Энэ хэллэг нь сайн номыг унших тусмаа улам уншихыг хүснэ гэсэн утгатай. Тодорхойлон хэлэхэд энэ зүйр цэцэн хэллэгэнд орсон《百》гэдэг үг нь 100 удаа гэсэн утгаараа биш, олон дахин гэсэн утгатай юм.
百发百中:Зуун удаа харваад(нум сум юм уу, буу)зуун удаа онох гэсэн утгатай үг байна. Танд тусгайлан хэлэхэд энэ зүйр цэцэцн хэллэгэд хэлж байгаа《百》нь мөн 100 гэсэн утгатай биш, удаа бүр гэсэн утгатай. 百年大计: Зуун жилийн төлөвлөгөө. Энэ хэллэгэн дэх《百》 гэдэг үг нь тооны нэр үгийн 100 гэсэн утгаар биш, харин алс хэтийн ашиг сонирхолд холбогдсон аугаа их төлөвлөгөөг юм уу арга хэмжээг гэсэн утгатай. 百步穿杨:Хятадын эртний Чү гүрний жанжин Ян Юү жи харваж намнахдаа маш сайн байжээ. Тэрээр 100 алхам холоос уд модны навчийг нэвт харвадаг. Тэгээд улмаар тэр цагаас хойш 《百步穿杨》 гэсэн үгээр мэргэн харваачийг зүйрлэн хэлдэг болжээ. Харин тодлон хэлэхээс энэ зүйр цэцэн хэллэг дэх《百》гэсэн үг нь 100 алхамыг хэлж, үнэхээр 100 гэсэн утгийг илтгэсэн байгаа юм.
百思不解:Бас 《百思不得其解》 гэж ч хэлдэг. Яааж бодож тунгаасан ч ойлгож мэдэж чадахгүй гэсэн утгатай. Энэ хэллэг дэх《百》 нь бол яаалаа ч гэсэн, мохтлоо бодоод ч гэсэн утгатай юм. Та хятад хэлийг хэрхэн сурч эзэмших талаар ямарсанал зөвлөмж байбал бидэнд захидал имайл ирүүлж хэлж, бидэнтэй саналаа хуваалцаж байх болов уу? \Номин орчуулав\
|