Нутаг дэвсгэр: 10380 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2003 оны байдлаар нэг сая 360 мянга. Голдуу Мандинго үндэстэн (нийт хүн амын 42 хувийг эзэлж байна), Фүра үндэстэн (мөн Пөл үндэстэн гэдэг, нийт хүн амын 16 хувийг эзэлж бана), Вөлөфү үндэстэн (хүн амын 16 хувийг эзэлж байна), Жура үндэстэн (хүн амын 10 хувийг эзэлж байна), Сайрахули үндэстэн (хүн амын 9 хувийг эзэлдэг) зэрэг үндэстэн байдаг. Албаны хэл нь Англи хэл, үндэстэний хэл нь Мандинго хэл, Вөлөфү хэл болон үсэг бичиггүй Фура хэл, Сайрахули хэл байдаг. Оршин суугчдын 90 хувь нь Лалын шашин шүтэж, бусад нь Христосын шинэ шашин, Катулик шашин болон бодисыг шүтэх шашин шүтдэг.
Нийслэл: Банжул, 2003 оны байдлаар 34 мянган хүн амтай, хамгийн халуундаа 40 хэм, хамгийн сэрүүндээ 15 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Яхая А.Ж.Ж.Жаммех, 1994 оны 7-р сарын 27-ны өдөр Гамбийн зэвсэгт хүчний түр гүйцэтгэх хорооны дарга болж, 1996 оны 9-р сард Ерөнхийлөгчээр сонгогдож, 2001 оны 10-р сард дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 2-р сарын 18-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн баруун хэсэгт оршиж, нарийн урт нутаг дэвсгэр нь Сенегалын нутагт сунж орсон байдаг. Баруун тийшээ Атлантын далай хүрч, 48 км урт тэнгисийн эрэгтэй. Халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, дотор газрын цаг агаар нь дундажаар 27 хэмтэй.
15 – 16-р зуунд Португаличууд цөмрөлт хийв. Дараа нь Англи, Франфын колоничилогчид дараа дараагаар түрэмгийлэв. 1783 онд "Вексайн энхийн гарээ"-гээр Гамби голын хоёр эргийг Англид өгч, Сенегалыг Францид өгсөн байна. 1889 онд Англи, Франц хэлэлцээр байгуулж, өнөөгийн Гамбийн хилийг тогтоосон байна. 1965 оны 2-р сарын 18-ны өдөр Гамби албан ёсоор тусгар тогтнож, 1970 оны 4-р сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Гамби Улсыг тунхаглан байгуулсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|