Хүн янь дүнгийн хөлтэй давхар байшингууд нь Чүн чин хотын нэгэн үеийн түүх соёлыг төлөөлж байгаа юм.
Тухайн нутгийнхан Жя лин жян мөрний Бинь жян гудамжны барилга байгуулалтыг сайжруулж, Хүн янь дүнгийн эргэн тойрны эвдэрхэй нуранхай барилгуудыг засаж сайжруулж, энд ардын зан заншлыг харуулсан маш их орон нутгийн онцлогтой район байгуулсан байна. Сүрлэг сайхан хөлтэй байшингууд нь асга хад нөмөрдөн сүндэрлэж, өндөр намаараа жигдэрч, туйлын үзүсгэлэнтэй харагдна. Аянчин жуулчид усан онгоцоор энэ районд хүрч, 1-р давхарын том танхимаас цахилгаан шатаар дээшээ өгсөж, 11-р давхарт хүрч, тэндээс хорвоогийн гайхамшгийг харна.
Хотын үзэмж сонирхох 7000 хавтгай дөрвөлжин метр талбайтай тавцангаас нүд бэлчээн хараа тэлэхэд, Чүн чингийн Бинь жян гудамжны уран зураг шиг яруу сайхан үзэмж байдал, уулан хотын баялаг дүр төрөх сэтгэл булиана. Хоёр мөрний урсгал нийлэн бүр их сүр жавхалантайгаар тавцан доогуур урсан өнгөрч, мөрний усны ариун үнэр хамарт сэнгинэн үнэстнэ. Чулуун шатаар уруудан 10 дэгтэр бууж ирэхэд асга хад болон үзэсгэлэнтэй сайхан давхар байшингуудын дундуур үелэн муралзсан нарийхан гудамж харагдна. Энэ бол даруй Хүн янь дүнгийн ардын зан заншлын район юм.
Эндээс газар газрын онцлог зүйлүүд харагдна. Өмнөд Америкийн шил болор, Индианы баг өмөсгөл, Туркийн хананы хивс, Австралийн савхин эдлэл, Япон Өмнөд Солонгосын уран хүүхэлдэйнүүд гээд юм бүхэн байж, дэлхийн улс орнуудын адил бус соёлыг гайхуулан байдаг юм. Энэ гудамжинд бас Чүн чингийн онцлог хоол унд их байдаг.
Аялал жуулчлалд хоол унд, орон байр, үзэх харах, зугаалж цэнгэх, худалдан авах зэрэг 6 том төрлийг багтаадаг. Хүн янь дүнгийн 11 давхартай байшингуудад энэ бүхнийг бүр багтаасан байгаа юм. Хүн янь дүнгийн Ба юй хэмээх гудамжинд бас торго дурдан эд хэрэгсэл, гар урлалын бүтээгдэхүүн, цайны газрууд дүүрэн байдаг. Энэ газраас Сы чуань шийний нүүр хувиргах тоглолт, түүвэр ший, ардын цирк зэргийн уран үзүүлбэр сонирхож, нутгийн гаралтын охи шилдэг зүйлүүдийг амсаж, бэлэг дурсгалын зүйлүүд худалдан авч, нутгийн уран бүтээлчдын гараа гаргаж бүтээсэн уран зургууд зэргийг сонирхож, худалдан авч болно. Шөнө бол энэ газрын өнгө үзэмж өдрийнхөөс бүр их ондоо болж, гэрэл гялбаа татаж, арш хувилгааны ертөнцөд орсон шиг бүр их гайхамшигтай сайхан санагдна.
|