Сайн байна уу, эрхэм хүндэт сонсогчид оо? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакциас бямба гариг бүр явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын Шиньжан Уйгурын уран бүтээлч залуу дуучин Айркэнь болон түүний дуулсан дууны талаар өнгөрсөн бямба гаргийн нэвтрүүлгээ залгаж танилцуулахаар
Та бүхний сая хүлээн авч сонсосон дуу бол Айркэний дуулсан "Ба Ланзай" гэдэг дуу байгаа. Шиньжан уйгурчууд идэр насны залуусаа Ба ланзай гэж дууддаг. Уг дуунд өмнөд Америкийн Латин жаз найрал хөгжим болон кантри стилийн онцлог харагдаж, хүмүүсийн чихэнд маш сонсголонтой байдаг.
2004 оноос хойш, Айркэнь нь "элсэн манхныг даван туулсан баатар эр", "Мянга бөгөөд нэг шөнө", "Хотын үдэш" гэх гурван ширхэг дууны цомог гаргаад байгаа юм. Түүний дуу урлагт нь Шиньжаны уламжлалт дуу урлагийн хөг айзам агуулагдаж байгаа төдийгүй, бас блюз, рок, боса нова, нью эйж болон Европ Америкийн кантри хөгжим зэрэг олон төрлийн орчин үеийн дуу хөгжмийн онцлог стиль агуулагдаж байдаг.
Та бүхний сая хүлээн авч сонссон дуу бол Айркэний дуулсан "Хотын үдэш" гэдэг дуу байгаа, энэхүү дуу нь коктейль болон Bossa Nova дуу холилдсон их хотын гудамжин дахь хүний дотоод сэтгэлийг харуулсан байдаг. Дуунд ийнхүү дуулдаг байна: "Хотын үдэш хөшгөө сөхөн, нойтон зэврүүн гудамжинд, тэнгэрийн хаяан дахь үүлсийг ширтэн, хэн нэгний төлөө гэртээ харихгүйг бодон алхана, өндөр сүрлэг хотын барилга, өөрийн сэтгэлийг минь хүлээсэлж, хаачихаа мэдэхгүй алхана" гэж дуулдаг байна.
Айркэний дуу нь яруу урсам хөг аястай байж, хүний сэтгэлийг хөглөдөг байна. Одоо бүгдээрээ Айркэний дуулсан "Яахын аргагүй" хэдэг дуу сонсъё.
Энэ дуунд: "зөөлөн салхи үүдийг минь түлхэн нээх нь, зураг шиг чи минь ороод ирэх шиг санагдана. Дөлгөөн харцаараа намайг ширтэхэд, зүрхний гуниг аливаа бүхэн хайлан урсдаг. Чи минь жинхэнэ хайрыг хүсэн хүлээж байна гэдэг, тэгэхдээ яагаад намайг үл ойлгоно вэ?" гэж дуулдаг байна.
За ингээд энэ удаагийн "Хятадын дуу хөгжим" булангаа өндөрлүүлье. /Хүчит редакторлон бэлтгэв/
|