• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-26 15:41:46    
Бээжин хотын их, дунд сургуульд олон хэлний сургалтыг дэлгэрүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Олимпийн наадам нь олон улсын биеийн тамир спортын өргөн чуулган юм. Тухайн үед төрөл бүрийн хэлтэй гадаадын зочид Бээжинд хүрэлцэн ирэх болно. Олимптой зохицсон хүлээн авах орчныг буй болгохын тулд Бээжин хотын холбогдох байгууллага оршин суугчдын англи хэл сурахыг урамшуулж байгаагаас гадна залуу багачуудын бусад төрлийн хэлийг эзэмшихийг санаачилж байгаа юм. Өнөө, Бээжингийн их дунд сургуульд зохион явуулж байгаа "дэлхийд мэндчилгээ дэвшүүлэх" өргөн хэмжээний ажиллагаа нь хүчин чармайлтын нэг болно.

     "Дэлхийд мэндчилгээ дэвшүүлэх" ажиллагааг Бээжингийн оршин суугчдын гадаад хэл ярихыг зохион байгуулах комисс, Бээжин хотын боловсролын зөвлөл, Бээжин хотын засгийн газрын гадаад хэрэг хариуцсан албаны хамтран зохион явуулсан юм. Эхний ээлжинд дэлгэрүүлэх хэлэнд япон хэл, франц хэл, герман хэл, орос хэл, испани хэл, солонгос хэл багтаж байна. Сургалтад хамрагдсан хүмүүс нь голцуу дээрх төрлийн хэлний боловсролгүй их, дунд сургуулийн сурагчид юм. Уг ажиллагааг зохион байгуулагчид олон төрлийн хэлний сургалтын материалыг хэвлүүлсний зэрэгцээ хичээлийн CD-г хийж, их дунд сургуулийн сурагчид болон биеэ дааж хэл сурах чадвартай оршин суугчдад төлбөргүйгээр тараасан байна.

     "Дэлхийд мэндчилгээ дэвшүүлэх" ажиллагааг өнгөрсөн 11-р сарын 22-ноос ажиллуулж, 2008 оны бээжингийн олимп нээгдэх хүртэл үргэлжлэх болно. Энэ ажиллагаа эхлэнгүд олон сургуулийн таашаалыг хүлээсэн байна. Өнөөгийн байдлаар, эхний ээлжинд хэвлүүлсэн сургалтын материал болон CD-г тарааж дууссан бөгөөд давхардсан тоогоор 1000 гаруй хүн сургалтад хамрагдсан юм. Энэ оны эцэс гэхэд их, дунд сургуулийн 25000 хүнийг хэлний сургалтад хамруулахаар төлөвлөж байна.

     Энэ ажиллагаа нь Бээжингийн олимпийн сайн сайхан орчныг буй болгоход нааштай үүрэг гүйцэтгэх болно гэж Бээжин хотын олон улсын боловсролын төвийн даргын орлогч Дин Шүлинь үзэж байна. Тэр хэлэхдээ, энэ ажиллагаа нь голцуу 2008 оны олимпийг зохион явуулахад хэлний таатай орчныг буй болгохын төлөө юм. Нэн олон сурагч, нэн олон хүн бусад төрлийн хэлийг эзэмшихэд анхаарал тавиж, олимпийн үеэр адил бус хэлээр гадаадын зочинд үйлчлэх сайн дурынхан болохыг би хүсч байна. Энэ нь ч бидний эцсийн зорилт мөн гэжээ.