• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-26 15:43:58    
Эд бодисын эрхийн хуулийн төслийг БХАТИХ-ын хууль дүрмийн ажил эрхэлсэн хороо тайлбарлав

Хятадын Олон Улсын Радио

     Энэ хавар хуралдах БХАТИХ-ын ээлжит чуулган эдийн бодисын эрхийн хуулийн төслийг хянан хэлэлцэж батлах гэж байна. Яагаад ийм хууль батлах болов оо, энэ нь чухам ямар хууль юм бэ гэдэг талаар сонсогчиддоо тайлбарлаж өгөх шаардлагатай юм уу гэж бодогдож байна.ер нь эд бодисын хууль гэдэг ард иргэдийн амих чухал ашиг сонирхолтой шууд холбоотой хууль байгаа юм. Жишээлбэл газар эдэлбэрийн төлбө, граашийн хариалал, газрыг гэрээгээр авч эзэгнэх эрх, орон сууц барих газрын эрхийг наймаалж болох эсэх зэрэг жирийн иргэдийн хамгийн их анхаарал тавьж байгаа асуудлуудыг хамарч байгаа юм. БХАТИХ-ын байнгын хорооны тамгын газрын 29-ний өдөр хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр БХАТИХ-ын хуулийн ажлын комиссын иргэний хуулийн тасгийн эрхлэгч Яо Хун эд бодисын хуулийн төслийг хянан хэлэлцэж байгаа болон түүнд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн билээ. Тэр тайлбарлаж хэлэхдээ, иргэдийн газрыг олон нийтийн хэрэгцээ шаадлагын дагуу улсаас хуулийн тогтоолын дагуу хуулийн дэг журмаар хурааж авах болон түүний оронд яаж нөхвөр олгох зэрэг талаар эд бодисын хуульд тодорхой тогтоосон байна.

     Машины агуулах, зогсоолын харьяаллыын асуудлын тухай Яо Хун хэлэхдээ, одоо хүмүүсийн байшин худалдан авах нь олон болж байна. Түүнтэй холбоотойгоор машины агуулах, зогсоол зэрэг асуудал гарч ирсэн байна. Энэ асуудлыг хувьд бид, машины агуулах, зогсоол зэрэг нь Лифт, байшингийн шат шиг олон нийтийн хамтаар хэрэглэх зүйл биш, энэ нь хувь хүн хамаатай асуудал болох юм. Машины агуулах болон зогсоолыг орон сууцны худалдаачид зарах, түрээслэх, бэлэглэх замаар эзэнд нь хүргэж болно гэж үзэж байна. Машины агуулах, зогсоол зэрийг тухайн хүмүүс бодитой байдалдаа үндэслэн шийдэж болно гэж тогтоолоо гэж тэр бас тайлбарлав.

     Яо Хун хэлэхдээ, тариан газрыг гэрээгээр авч эзэгнэх бол тариачидын хамгийн их анхаарал тавьж байгаа асуудал юм. Хуулийн төсөлд тариачид тариан газрыг гэрээгээр авч эзэгнэх эрхтэй гэж тогтоолоо. Энэ удаа уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулахдаа гэрээгээр авч эзэгнэх хугацаа дууссаны дараа гэрээгээ авагч нь улсын дүрэм тогтоолын ёсоор гэрээгээ сунгаж болно гэж тогтоолоо гэжээ.