• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-26 18:58:17    
Хуа Жианьминь дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын бүгд хурал дээр яриа хийсэн байна

Синьхуа Агентлаг

     Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Хуа Жианьминь 25-ны өдөр Швецарийн Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын ээлжит чуулганы бүгд хурал дээр "шинжлэх ухаанчаар , эвсэг зохицонгуй , энх тайвнаар хөгжье" гэсэн тусгай сэдвээр яриа хийсэн байна.

     Хуа Жианьминь 2006 оны Хятадын эдийн засгийн хөгжлийн байдлыг танилцуулж, Хятадын эдийн засаг нэлээд түргэн, үр ашигтай, үнэ ханш дор түвшинд байх хөгжлийн хандлагыг хэвээр хадгалж ирсэн байна.

     Анхны тооцооноос үзвэл, дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 2005 оныхоос 10.7 орчим хувиар өсч, импорт экспортын нийт хэмжээ 23.8% хувиар өссөн байна. 2007 онд Хятадын эдийн засаг хөгжлийн сайн сайхан хандлагаа хэвээр байлгах боломжтой, макро зохицуулалт болон удирдлага улам эрчимжин боловсронгуй болж, дотоодын үр ашигтай эрэлт хэрэгцээ нэмэгдэж, улс ардын аж ахуйн зах зээлжих түвшин улам дээшилж, ард иргэдийн амьдралын түвшин цаашид сайжрах болно гэж онцолсон байна.

     Хуа Жианьминь хэлсэн үгэндээ шинжлэх ухаанч , эвсэг зохицонгуй , энх тайван хөгжлийн замыг хэлбэрэлтгүй баримтлах Хятадын бодлогыг тодорхойлсон байна. /Хүчит орчуулж,Урангоо хянав. /