• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-29 09:46:31    
Хятад улсын Дарга Хү Жиньтао Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгчтэй уулзжээ

Синьхуа Агентлаг

     Хятад улсын Дарга Хү Жиньтао 1-р сарын 28-ны өдөр Чан чүнь хотод Азийн өвлийн спортын 6-р наадамд оролцож байгаа Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Ахмад Фахад Аль-Ахмад Аль-Сабах болон уг зөвлөлийн хэсэг удирдах бүрэлдэхүүн, Олон Улсын Олимпийн Хорооны хэсэг гишүүдтэй уулзсан байна.

     Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Азийн Олимпийн Зөвлөлөөс Азийн өвлийн спортын 6-р наадмыг зохион явуулах эрхийг Хятадын Чан чүнь хотод олгосон нь Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Ахмад Фахад Аль-Ахмад Аль-Сабах Хятад улсыг итгэж байгааг харуулсан юм гэлээ. Олон талын хамтын хүчин чармайлтаар уг наадмыг амжилттай зохион явуулна гэдэгт итгэж байгаагаа тэр илэрхийлжээ.

     Олон Улсын Олимпийн Хороо болон Азийн Олимпийн Зөвлөлтэй хамтаар Хятадын Засгийн газар 2008 оны Бээжингийн олимпийн наадам болон 2010 оны Азийн биеийн тамир спортын наадмыг зохион явуулах бэлтгэл ажлаа нухацтай сайн хийж, Ази болон дэлхийн биеийн тамир спортын ажил үйлс, олимпийн хөдөлгөөнд хувь нэмэр оруулна гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэжээ.

     Азийн өвлийн спортын 6-р наадмын бэлтгэл ажлыг Шейх Ахмад Фахад Аль-Ахмад Аль-Сабах өндрөөр үнэлээд, Хятадын Засгийн газар болон ард түмэн, Чан чүнь хотынхонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна. Азийн олимпийн хөдөлгөөний хөгжлийг ахиулахад Хятад улс нааштай хувь нэмэр оруулсныг Шейх Ахмад Фахад Аль-Ахмад Аль-Сабах сайшааж байгаагаа тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\