• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-29 15:02:46    
Цэргийн барилгын хамгийн их цар хэмжээ бүхий анхны дээд сургууль

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын цэргийн барилгын хамгийн их цар хэмжээ бүхий анхны дээд сургууль бол 1953 онд байгуулагдсан Харбины Цэргийн барилгын дээд сургууль юм. 1992 оны байдлаар энэ дээд сургууль нь таван дээд сургууль болон хуваагдаж, уулын сургууль нь Хятадын хөлөг онгоцны өндөр зиндааны мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх өлгий – Харбины хөлөг онгоцны дээд сургууль болсон байна.

     Цэргийн эдийн засгийн анхны дээд сургууль: Хятадын цэргийн эдийн засгийн анхны дээд сургууль 1986 оны 7-р сард Ү-ханьд байгуулагдаж, мөн оны 9-р сарын 1-ний өдөр хичээл эхэлсэн байна. Энэ цэргийн эдийн засгийн дээд сургуулийг уулын Арын албаны сургуулийн үндэс дээр өөрчлөн байгуулсан бөгөөд бүх цэрэгт хандсан, олон хичээл мэргэжилтэй, олон зиндаатай, олон төрлийн арга хэлбэрээр сургалт явуулдаг эдийн засгийн удирдлагын дээд сургууль болж, голдуу цэргийн эдийн засгийн удирдлагын мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэдэг байна. Оюуданууд нь нягтлан бодогч, эдийн засагч, удирдлагын инжнерийн боловсрол эзэмшдэг.

     Цэргийн аспиратын анхны дээд сургууль: Хятадын цэргийн аспиратын анхны дээд сургууль бол 1985 оны 1-р сарын 31-ний өдөр Чаншаад байгуулагдсан Батлан хамгаалахын шинжлэх ухаан техникийн их сургуулийн аспирантын дээд сургууль болно. Батлан хамгаалахын шинжлэх ухаан техникийн их сургууль бол уулын нэрд гарсан Харбины цэргийн барилгын дээд сургуулийн үндэс дээр байгуулагдсан бөгөөд Хятадын армийн техникийн анхны цогцолбор дээд сургууль юм.

     Цэргийн хэвлэл мэдээллийн их сургуулийн анхны анги: Хятадын цэргийн хэвлэл мэдээллийн их сургуулийн анхны анги бол 1984 оны 9-р сарын 1-ний өдөр хичээл эхэлсэн Наньжингийн Улс төрийн сургуулийн хэвлэл мэдээллийн их сургуулийн анги болно. Энэ анги нь хоёр жил сурдаг бөгөөд хэвлэл мэдээллийн онол, хэвлэл мэдээллийн ажлын мэдлэгийг системтэй сурдаг. Энэ ангид сурсан оюутануудыг бүх цэргийн нэгдэлтэй шалгалтаар сонгож авсан бөгөөд тэд нарын дотор цэргийн сонины залуу сурвалжилагч, редактор болон цэргийн ангиудын хэвлэл мэдээллийн ажил хариуцсан офицер, хэвлэл мэдээллийн ажилд сонирхолтой үндэсэн шатны офицер дайчид оролцсон байна.

     Цэргийн жолоодон сургагчийн их сургуулийн анхны анги: Хятадын цэргийн жолоодон сургагчийн их сургуулийн анхны анги бол 1984 оны 9-р сарын 6-ны өдөр Чаншаад хичээл эхэлсэн, АЧА-йн офицеруудын соёлын сургуулийн авсан жолоодон сургагчийн их сургуулийн анги болно. Энэ анги нь хоёр жил сурдаг бөгөөд үндэсэн онол, утга зохиол, байгалийн шинжлэх ухаан, орчин үеийн цэрэг дайны шинжлэх ухаан, сэтгэл зүй болон цэргийн ангийн үндэсэн шатны улс төрийн ажил зэрэг 18 хичээл зааж байжээ. \М.Цэцэн бэлэтгэв\