• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-29 15:20:13    
Араа шүдэнд тустай 6 төрлийн хүнсний зүйл

Хятадын Олон Улсын Радио

     1. Улаан лооль: Улаан лооль нь ходоодны шингээлтэд туслах үүрэг гүйцэтгэдэг, улаан лоолинд агуулагдаж байгаа алимний хүчил, нимбэгийн хүчил нь ходоодны хүчлийн шүүрэлд тус дөхөм үзүүлж, шингээлтэд туслан ходоодны хүлээн авах чадавхыг сайжруулдаг байна. Улаан лоолинд бас рибофлавин, цус эвдэрхийг эсэргүүцэх хүчил, амин дэм А, амин дэм К зэрэг бодис элбэг агуулагдаж байдаг болохоор буйлнаас цус гарах, амны хөндийн шархлаанаас сэргийлж, шүдний шар толбыг арилгаж чаддаг байна.

     2. Зөгийн бал: Зөгийн бал нь бактерийг эсэргүүцэх чадал ихтэй байдаг болохоор хорхойтсон шүдний бактерийг дарах, амны хөндийн хүчиллэг бодисийг бууруулах чадавхтай бөгөөд шүд хөдлөх, унах болон буйл идэгдэх өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй юм.

     3. Цай: Цайнд агуулагдаж байгаа фтор нь хүчлийг эсэргүүцэх, шүдний хүйр хорхойгоос сэргийлэх, ариутгах, бактерийг дарах зэрэг чадавхтай юм, үүнд Ү лүн цай болон ногоон цайны фтор нь тун их байдаг юм. Цайнд агуулагдаж байгаа цайн фенол нь 30 хэдэн төрлийн бодисоор бүрэлдсэн нийлмэл бодис юм, энэ нь шүдний хүйр хорхой үржихийг багасгаж, шүдийг бөх болгох үйлдэлтэй юм. Байнга цай ууж байх нь амны хөндийг цэвэр байлгадаг төдийгүй цайнд агуулагдаж байгаа чихэр, жимсний төрлийн элементүүд нь шүлстэй холилдон химийн урвал гаргаж, амны хөндийг ариутгах үүрэг гүйцэтгэдэг байна. Цайны навчийг сайтар зажлах нь буйлнаас цус гарахыг зогсоодог, гэвч түүнийг залгиж болохгүй, шүлсний хамт нулимж гаргах хэрэгтэй.

     4. Бохь: Бохь нь наалдах чанар сайтай тул шүдэнд наалдсан зүйлийг арилгаж, сайн зажилбал шүлсний шүүрлийг нэмэгдүүлж, шүдийг цэвэрлэж, буйлны нэхдэсийн цусны эргэлтэд тус дөхөм үзүүлж, амны хөндийн муухай үнэрийг арилгадаг байна. Гэвч бохиний дийлэнх бүрэлдэхүүн нь нишингийн чихэр байдаг тул амны хөндийн бохир зүйлтэй нийлээд шүдийг хорхойтуулж болзошгүй юм, иймээс хоолны дараа бохь зажлахдаа 10-15 минутаас хэтрүүлэхгүй бол сайн.

     5. Лийр: Хоолны дараа лийрийг сайтар зажилж үдаан залгиж идэх нь шүд болон амны хөндийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Мөн шүдний өнгөр хэтэрхий их болсны улмаас буйланд цус хурах, авчих, харшил гархаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

     6. Хатаасан үзэм: Хатаасан үзмэнд олон зүйлийн химийн нэгдэл бодис байдаг, энэ нь ургамалд их байгалиас заяасан исдэхээс сэргийлэх эм юм, араа шүд буйлны эрүүл мэндэд ашигтай төдийгүй амны хөндийд бактери бий болохоос сэргийлэх чадавхтай жимс юм.\Л.Буянтогтох орчуулав\