29-ний үдийн өмнө Азийн өвлийн спортын 6-р наадмын хурдан тэшилтийн уралдаан Хятадын зүүн хойд нутгийн Чан чүнь хотод боллоо. Эмэгтэйчүүдийн 3000 метрийн уралдаанд, Хятадын тамирчин Ван фэй Азийн өвлийн спортын 6-р наадмын анхны алтан медалийг хүртэж, бас Азийн рекорд амжилтыг шинэчилсэн байна.
Энэ тэмцээний эхэнд Японы тамирчин Хозуми Машако 4 минут 15 секунд 42 долийн амжилтаар Азийн рекордийг шинэчилж, дараа нь Ван фэй 4 минут 13 секунд 8 долийн амжилтаар Азийн рекордыг дахин шинэчилж аварга болсон байна. \Буян орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|