Камерун, Ливи, Судан, Замби, Намиби, Өмнөд Африк, Мозамбик, Сейшель зэрэг 8 орны Ерөнхийлөгчийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 1-р сарын 30-ны өдрөөс 2-р сарын 10-ны өдрүүдэд Африкийн 8 оронд төрийн айлчлал хийх гэж байна. Энэ бол дарга Хү Жиньтао энэ он гарснаас хойш хийж байгаа анхны айлчлал бөгөөд Хятад Африкийн чуулга уулзалтын дараа болж байгаа Хятад Африкийн харилцаан дахь томоохон үйл хэрэг болж байгаа юм. Энэ айлчлал нь Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтаар олсон амжилтыг бодитойгоор хэрэгжүүлэхийн төлөө авсан Африкт хийх бүх талын айлчлал болно, тэр нь Хятад Африкийн уламжлалт харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хамтын хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой гэж Хятадын дипломат албаны хүн болон Африкийн асуудлаарх судлаач нар санал нэгтэй үзэж байна.
Дэлхий дээрх хамгийн том хөгжиж байгаа улс орон болсны хувьд, Хятад улс нь хөгжиж байгаа улс оронтой ялангуяа Африкийн улс оронтой харилцаагаа хөгжүүлэхийг дипломат харилцаандаа ихэд чухалчлан үзсээр ирсэн юм. 2005 оны эцсээр хуралдсан Хятад Африкийн Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалт дээр Хятад улсын дарга Хү Жиньтао Хятадын засгийн газрын өмнөөс Хятад Африкийн олон салбар дахь хамтын ажиллагааны 8 бодлого арга хэмжээ дэвшүүлсэн байна.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ,
Нэгд, Африкт олгох тусламжаа нэмэгдүүлж, 2009 он гэхэд Хятадаас Африкт олгох тусламжийн хэмжээг 2006 оныхоос 2 дахинаар нэмэгдүүлэх, хоёрт, дараачийн 3 жилд Африкт 3 тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээл болон 2 тэрбум ам долларын экспортыг худалдан авах асуудалд итгэмжийн зээл олгох эдгээр болно гэжээ.
Энэ 8 бодлого арга хэмжээнд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эм эмнэлэг зэрэг олон салбарыг хамарч, тусламж олгохоо нэмэгдүүлж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх асуудал багтаж байгаа төдийгүй, өр ширийг барагдуулах ба татвараас хэлтрүүлэх зэрэг агуулга ч багтаж байна. Бас эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нээн хөгжүүлэх бүс байгуулах, хөдөө аж ахуйн техникийн нээн хөгжүүлэх төв байгуулах тэрчлэн чадвартны эх баялагийг дамжаанд хамруулан бэлтгэх зэрэг асуудал багтаж байна. Эдгээр арга хэмжээнүүд нь Африкт хүчтэй тусгал гаргасан байна. Хятадын гадаад харилцааны яамны сайдын туслах Жай Жүнь сүүлийн өдөр хэлэхдээ,
Дарга Хү Жиньтао энэ оны анхны айлчлалаа Африкт хийх гэж байгаагийн зорилго нь эдгээр бодлого арга хэмжээг аль болохоор түргэн бодитойгоор хэрэгжүүлэхийн төлөө юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ,
Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлалын зорилго нь Хятадаас Африкийн уламжлалт харилцааг эрчимжүүлэн бэхжүүлэн хөгжүүлэх гэсэн болно. Үүнээс гадна, Хятад Африкийн харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөтгөж, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлаар олсон ололт амжилтыг бодитой хэрэгжүүлэхийн төлөө юм. Энэ айлчлалын маш олон асуудал нь дээр дурдсан хамтын ажиллагааны 8 арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх зорилготой юм гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\
|