Сүүлийн хоёр жил Хятадын засгийн газрын холбогдох салбарын дэмжлэгтэйгээр, барьцаанд юм байх эсхийг биш харин зээл авагч зээлийг буцаах чадлыг гол болгож, жижиг аж ахуйн нэгж цаашилбал бүр жижиг аж ахуйн нэгжид бага хэмжээний зээл олгохыг зарим газарт нэвтрүүлж байна.Энэ нь мөнгөний эргэлт муу байгаа жижиг бага аж ахуйн нэгжид хөгжлийн орон зай хангасан байна.
Хятадын өмнөд нутгийн Чжэ жян мужид ажил хийж байгаа Ли Рүнрүн гэргийтэйгээ гэр ахуйн хэрэгслийн модон материал боловсруулах үйлдвэр ажиллуулжээ. Ажиллаад удаагүй мөнгөний эргэлтийг шийдэж чадахгүй болжээ. Өвөр монголын өөртөө засах районы Бугат хотод сургуулиа төгсөөд саяхан ажилласан Чжэн Чжили компьютер засах ажил хийж, мөн мөнгөний хүрэлцээ муутай асуудалд нүүрлэжээ. Яг энэ үед тус газрын арилжааны банк тэдэнд зээл олгосон байна. үүнд Өвөр монголын өөртөө засах районы Бугат хотын Жюньшя компьютер засах үйлчилгээни газрын хариуцлагатан Чжэн Чжиган хэлэхдээ:
Даарсан хүнд дах нөмрүүлээ гэгчээр тухайн үед би 10 мянган юаний зээл аваад маш баярласан гэжээ.
Чжэн Чжи гангийн жилийн өмнө ажиллуулсан компьютер засах үйлчилгээний газар нь нэлээд сайн ажиллаж, үйлчлүүлэгч олширч, төхөөрөмж нэмэх, хүн урьж ажиллуулахад мөнгөний шаардлага гарчээ. Ли Рүнрүнд ч Чжэн чжингангийн шиг мөнгөний асуудалд тулгарчээ. Тэд хоёулаа банкнаас зээл авахыг боджээ. Гэтэл нэг нь сургуулиас саяхан төгссөн оюутан, нөгөө нь харь нутгаас ирж ажил үйл бүтээж байгаа тариачинд аль банк зээл олгодог билээ? Ухардмал байдалд байсан үед, нэгэн зар сурталчилгааг олж харчээ. Чжэн Чжиган тухайн үеийн зар сурталчилгааг олж харснаа эргэн санаж хэлэхдээ: батлан даалт байхгүй, барьцаа байхгүй, бага хэмжээний зээлийг 3 хоногийн дотор үйлчлүүлэгчид олгоно. Би туршиж үзэх санаатай утсаар ярлаа гэжээ.
Чжэнь Чжиган туршиж үзэх санаатай утсаар ярьсанд банкнаас зээлийг маш түргэн олгосон байна. тэр энэ зээлээр авсан мөнгөөрөө орлогоо хоёр дахинаар нэмэгдүүлсэн байна.
Жижиг аж ахуйн нэгж нь улсын эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Жижиг аж ахуйн нэжгийн хөгжил нь олон мянган айл өрх, төр гүрний төлөвлөгөө түмэн олны амьдрал ахуйтай холбоотой юм. Өнөө Хятад улс жижиг аж ахуйн нэгжид зээл олгохыг доривтой ахиулж байгаа нь ажил үйлс бүтээхийг бодож байгаа, гэвч өнгөний дутагдалтай эдгээр хүмүүст хөгжлийн боломж дохиол хангажээ.
Өнөө Хятадын арван хэдэн муж хот өөртөө засах районд жижиг аж ахуйн нэгжид зээл олгох үйлчилгээ хийж байна. Хожим энэх зээлийн ажил өрөл Хятад даяар түргэн нэвтрэх болно.
|