• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-30 16:49:27    
Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжил нь дэлхий ертөнцөд боломж авчирлаа

Хятадын Олон Улсын Радио

     Шинжлэх ухаан, шинийг бүтээх, даяршил олон улсын хурал 1-р сарын 17, 18-ны өдөр Их Британий Лондонд боллоо. Хурлын нийтэлсэн тайланд тэмдэглэхдээ, шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх гол төв баруунаас зүүнш шилжиж эхэллээ, Хятад, Энэтхэг, БНСУ-ын шинийг үүдэн бүтээх үйл явц нь дэлхийн шинийг бүтээх байдалд өөрчлөлт оруулах болно гэж тэмдэглэжээ. Үүнд холбогдуулан уг хуралд оролцсон Хятадын шинжлэх ухааны академийн байнгын дэд ерөнхийлөгч Бай Чүнь Ли сурвалжилагчид ярилцалга өгөхдөө Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжил нь дэлхий дахинд боломж олгож байна гэж илэрхийлжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятад улс шинжлэх ухаан техникийн их гүрэн болоход урт хугацаа хэрэгсэх болно. Нэг л цагаар болчихох биш юм гэжээ. Хятадын Засгийн газар шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх ажлыг маш чухалчилаж, зохих амжилт олсон ч шинийг бүтээх хүчин чадал нь гадаадтай харицуулахад зөрөөтөй байна. нэн ялангуяа шинийг бүтээх чадлыг эдийн засгийн хөгжлийг ахиулах хүчин болгон хувьруулахад бас урт хугацаа хэрэгсэх болно гэж тэрээр бас илэрхийлжээ.

     Бие даан шинийг бүтээх баримжаа нь хэдүй өгүүлэл нийтэлснээр тооцодоггүй, нэн ч шинэ байр байшингаар тооцодоггүй, сайн тоног төхөөрөмж байх эсхээр ч тооцолдоггүй юм. Харин бие даан шинийг бүтээх хүчин чадалтай боловсон хүчиний эгнээ байх эсэхээр тооцдог юм. Иймээс бид өөрийн шинийг бүтээх хүчиндээ сайн ойлголттой байх хэрэгтэй гэж Бай Чүнь Ли хэлжээ.

     Хятадын шинжлэх ухаан техник цаашид хөгжих нь дамжиггүй юм. Гэвч Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжил дэлхий ертөнцөд боломж авчирахаас биш заналхийлал болохгүй юм гэж тэрээр бас илэрхийлсэн байна. хятад улс дотоодоо шинжлэх ухаан техникийн хөгжлийг баримталж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулахаар хүчлэн чармайж, гадаадад энх тайвангаар хөгжих, хамтран ажиллах үзэл санаа баримталж эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахыг ахиулж байна. эдгээр нь бүр Хятад улс энх тайван хөгжлийн замаар явах гэснийг харуулж байна гэж БайЧүнь Ли үзсэн байна. миний энэхүү үзэлтийг гадаадын олон эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. хурлын хугацаанд АНУ-ын эрдэмтэн, Их Британий эрдэмтэд бүгд Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжил нь дэлхий ертөнцөд боломж олголоо гэж үзэж байсан. Хятадын эдийн засаг техникийн төвшин дээшилэхийг дагалдан барууны орнууд Хятад улстай хамтран ажиллахыг хүсэж байна гэж тэрээр илэрхийлжээ.