Хятадын хил хязаар районы сурагчид алс зайн сургалтаар дамжин сайн багшаас хичээл хүмүүжил хүртэх нь улмаар олон боллоо. Ядуу амьдралтай гэр бүлийн сурагчид дунд зэргийн тусхай мэргэжлийн боловсрол хүртэхдээ сургалтын тэтгэмжийн зээл авах боллоо. Энэ оноос эхлэн Хятадын хөдөө тосгоны сурагчид зөвхөн номын зардлаа гаргах юм бол бага, дунд зэргийн шатны боловсролыг хүртэж болох болсон байна, сүүлийн үеэс боловсролын яам боловсролын шударга байх ажлыг чухалчлан үзэж байна.
Сун Чиао-юунь бол Хятадын баруун хойт нутгийн Нинь-шагийн Хотон үндэстний өөртөө засах районы тариачин юм, тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ:
Хүү маань орон нутгийн нэг дунд сургуульд сурдаг, гэр бүлийн амьдрал хүчиртэй болохоор сургуулиасаа зогсоох санаатай байсан, сүүлээр нь төлбөр авахгүй болсон гэж сонсоод хүүгээ үргэлжлэн сургуульд нь учиулхаар боллоо гэжээ.
Энэ эх хүүгийг баярлуулсан шинэ бодлогыг 2006-ны хичээлийн шинэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн юм, үүнд засгийн газар нь эдийн засгийн хөгжлөөр тааруухан баруун бүсийн хөдөө тосгоны заавал сурах боловсролын шатны сурагчдын сургалтын төлбөр болон зардлаас хэлтрүүлснээр 50 сая гаруй хөдөө тосгоны дунд бага сургуулийн хүүхдүүд ач тусыг нь хүртсэн байна. Нэг хугацаа нэг, хоёр зуун юаний сургалтын төлбөр нь эдийн засгийн нөхцлөөр нэлээд сайн гэр бүлд авч хэлбэл юм болохгүй боловч ядуу хүчиртэй гэр бүлд авч хэлбэл бага бус ачаалал юм. Энэ оноос энэх бодлогыг Хятадын бий бүхий хөдөө тосгоны заавал сурах боловсролын шатны сурагчид хүртэл өргөтгөх юм байна. Хятадын 9 жилийн заавал сурах боловсролын тогтолцоонд энэх шинэ бодлого нь хойшдын Хятадын хөдөө тосгоны дунд, бага сургуулийн сурагчид дахин сургалтын төлбөр гаргахгүй байхыг харуулж банйа.
Хэдүйгээр ийм боловч хот хөдөөгийн хөгжил тэнцвэргүй байдалд хүн болгон сайн сайхан шударга боловсроын эх баялыг эдлэнэ гэдэг бол тийм ч амархан хэрэг биш билээ. Саяхан хуралдсан ХКН-ын 16-дах удаагийн 6-р бүгд хурлын дэвшүүлсэн эвсэг зохицонгуй нийгэм байгуулах зорилтод ард иргэд эрх тэгш боловсрол хүртэхийг батлах нь хурлын чухал агуулгын нэг болсон юм.
Хятадын боловсролын сайд Жү-жи хэлэхдээ:
Хятадын шинээр нэмэгдүүлж байгаа боловсролын зардлыг голцуу хөдөө тосгонд хэрэглэнэ. 2006-2010 оны хооронд шинээр нэмэгдүүлэх хөдөө тосгоны заавал сурах боловсролын зардал нь 200 тэрбум юаньд хүргээх болно гэжээ.
Өнөө Хятадын засгийн газрийн холбогдох салбар орон нутгийн бодит байдал болон онцлогийн дагуу, шинээр нэмэгдүүлэх боловсролын зардлыг тоошлуулж байна.
Хөдөө тосгоны сургалтын зардлын төлбөрийг хэлтрүүлэхээс гадна, Хятадын засгийн газар бас өөр нэг зүйлийн бодлогыг авч хөдөө тосгоны ядуу хүчиртэй районы боловсролын түвшнийг дээшлүүлж байна, жишээлбэл баруун нутгийн бойт бөглүү орайоны сургуульд онцгой багшийн эгнээг байгуулж, их дээд сургууль төгссөн оюутдын баруун нутгийн хөдөө тосгоны сургуульд багшлахыг урамшуулж байна. Бүрэн бус бүртгэлээс үзэхэд, өнөө 20 мянга гаруй оюутан баруун нутгийн 2800 гаруй дунд сургуульд хүрч, баруун нутгийн хөдөө тосгоны сургуулийн багш дутагдаж байгаа байдлыг ихээр өөрчилж, сургалтын яс чанарыг ихээр дээшлүүлж байгаа юм байна.
Хятад улс 8 тэрбум юаний хөрөнгө мөнгийг алс зайн сургалтын ажилд зарцуулж, бараг 80 хувийг нь хөдөө тосгоны сургуулийн алс зайн сургалтын үйлст зарцуулсан байна. Хятадын төв нутгийн Жян-ши мужийн нэг тосгоны бага сургуулийн багш Хуан Е-чүн хэлэхдээ:
Сурагчид маань тогтсон цагтаа алс зайн сургалтын системээр Бээжин хотын нэртэй сайн багшийн хичээлийг сонсож чаддаг, өнгөрсөнд манай энэ бойт бөглүү газрын хүүхдүүд авч хэлбэл сэтгэгдэшгүй хэрэг юм, гэтэл хөдөө тосгоны нөхцөл муу болохоор маш олон гэр бүлийнхэн хүүхдүүдээ хотод суралцуулж байна, алс зайн сургалттай болсон болохоор өнөө хотынхоос дутах юм алга бол хүүхдүүд ч нутагтаа буцаж ирээд сурч байна гэжээ.
Төлөвлөгөөний дагуу оны эцс болоход Хятадын хөдөө тосгоны дунд бага сургууль болгонд бүр алс зайн сургалтын тоног төхөөрөмжтэй болж, сургууль болгонд нэг компьютерын хичээлийн тэнгимтэй болох юм байна. 2005 оноос Хятадын засгийн газар ядуу хүчиртэй сурагчдад тусламж олгох арга хэмжээг авч боловсролын шудалга байхыг түлхэн ахиулсан байна. Хятадын ардын их сургуулийн оюутан Хэ-зань бол энэх ач тусыг хүртэгчийн нэг юм. Тэрээр хэлэхдээ,
Миний нутаг Хү-нань мужийн нэг жижиг тосгонд бий, сарын орлого нь хэдхэн зуун юань хүртэг ядуу гэр бүлд авч хэлбэл, жилд 4,5 мяган юаний төлбөр төлж нэг оюутныг хүмүүжүүлнэ гэдэг бол биелүүлж тийлэшгүй ачаалал юм, гэвч улс орноос тэтгэмжийн зээл олгох түрмийг хэрэгжүүлснээр төлөбөр төлөх том ачаалалд сэтгэл зовох хэрэггүй санаа амар суралцах боллоо гэжээ.
Гэвч Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил тэнцвэргүй байж, хот хөдөөгийн сургууль хоорондын боловсрол хүртэх хэмжээ мөн зөрөөтэй байгаа болохоор Хятадын боловсролыг шудалга байлгах ажил мөн их бэрхшээлд учирч байна. Хойшид Хятадын засгийн газар боловсролын олон нийтэц чанарыг үргэлжлэн баримталж, боловсролын шударга байхыг ахиулан, боловсролын эрүүл саруул байхыг боловсролын бодлогын чухал байранд тавих хэрэгтэй гэж Хятадын боловсролын яамны сайд Жү-жи хэлсэн байна.
|