• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-31 09:32:33    
Хү Жиньтао Арабын Нэгдсэн Эмирт Улсын дэд ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 30-ны өдөр Африкийн найман оронд айлчлах зам зуураа Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубайд түр бууж Арабын Нэгдсэн Эмирт Улсын дэд ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн эмир Мохамед Бин Рашид Аль Мактоумтай уулзсан байна.

     Уулзах үед дарга Хү Жиньтао хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, АНЭУ хоорондын бүх салбарын хамтын ажиллагаа ирэх тутам нягт болж, өндөр дээд хэмжээний хэлхээ холбоо олширч, эдийн засаг худалдааны харилцаа нэмэгдэсээр байна. Хятадын засгийн газар АНЭУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг маш чухалчлан үзэж, АНЭУ-тай хамтаар чармайж, улс төрийн итгэлцэлээ нэмэгдүүлж, өндөр дээд хэмжээний хэлхээ холбоогоо бэхжүүлэн, эдийн засаг худалдааны хамтын ажллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад улс болон Персийн булангийн хамтын ажиллагааны комисс хоорондын харилцааг шинэ ахицтай болгоход бэлэн байна гэжээ.

     Мохамед дарга Ху Жиньтаогийн хоёр орны харилцааны тухай үзэлтийг сайшаан дэмжив. Тэрээр хэлэхдээ, АНЭУ нь хоёр орны харилцгааг маш чухалд үзэн идэвхтэй үнэлж, нэг Хятад улсын бодлого баримтлан, Хятад улстай улс төрийн итгэлцэлээ үргэлжлэн эрчимжүүлж, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нөөц хүчнийг цаашид уудалж хоёр талын харилцааг бүх талаар хөгжүүлнэ гэжээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/