• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-31 14:38:14    
Дарга Хү Жиньтао Камерун орж Африкийн найман оронд хийх айлчлалаа эхлүүллээ

Хятадын Олон Улсын Радио

     Камеруны Ерөнхийлөгч Паул Биягийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 30-ны орой нийслэл Яунде орж Камерунд төрийн айлчлал хийж, Африкийн найман оронд хийх найрамдал хамтын ажиллагааны айлчлалаа эхлүүлсэн байна.

     Энэ бол Хятад Камерун дипломат харилцаа тогтоосноос хойш, Хятадын төрийн тэргүүний уг оронд хийж байгаа анхны айлчлал мөн. Дарга Хү Жинтао болон дагалдан яваа хүмүүс нисэх онгоцны буудалд хүрэхэд Камеруны Ерөнхий сайд Инони Евраим болон түүний гэргий тэрчлэн хэдэн мянган иргэд халуун дотноор угтан авсан байна. Дарга Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад Камерун дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилд хоёр орны харилцаа тогтвортой өрнүүн сайхан хөгжиж ирсэн байна гэжээ. Африкийн 8 оронд хийх миний энэ удаагийн айлчлал бол найрамдлын айчлал, хамтын ажиллагааны айчлал мөн. Тэр нь Хятад Африкийн уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын дээд хэмжээний хурлын амжилтыг хэрэгжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн хамтын хөгжлийг ахиулах зорилготой юм гэж тэрээр онцолсон байна. \Урангоо орчуулж, Буян хянав\