Хятадын баруун хойдын Памирын өндөрлөгт "памирын бүргэд" хэмээгдсэн Тажик үндэстэн оршин амьдарч, урт удаан түүхэн явцад хил хязгаараа сахин хамгаалж ирсэн сайхан уламжлалтай юм.
Памирын өндөрлөгийн Ташгурганы Тажик үндэстний өөртөө засах сянь Пакистан, Афганистан болон Тажикстан гурван оронтой хил залгаж байна. Сүүлийн үед сурвалжлагч уг сянд томилолтоор очиж, сяний Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Мони Табилиди, Тажик бол эх орон нутаг усандаа хайртай үндэстэн, олон жилийн турш эндэхийн малчид хилийн цэргийн ангид туслан хил хязгаараа сахин хамгаалж байгуулж ирсэн сайхан уламжлалтай юм гэж танилцууллаа.
Ташгурганы газрын байц бартаатай, хилийн шугам урт байдаг ба хилийн хамгаалалтын цэргийн ангийн тоо ч хязгаартай тул 800 гаруй километр урт хилийн шугамын хэдэн арван гарц боомт бүхэнд цэрэг сахиулах боломж багатай юм. Олон жилийн турш, эндэхийн Тажик үндэстний малчид хилийн цэргийн ангид туслан эргүүл хийх үүргийг сайн дураараа гүйцэтгэж ирсэн байна.Хилийн эргүүлийн ангийнхан цас зуданд бэрхшээлд учирвал малчид тэмээ сарлагаараа ачаа цүнхийг нь ачин замчилж тусалдаг. Баякийнх эдгээр малчдын нийтлэг төлөөлөгч мөн.
Сурвалжлагч Ташгурганд хилийн цэргийн ангид 30 гаруй жил албан журмаар газарчаар ажилласан Баяктай уулзсан юм. 58-тай Баяк хүдэр чийрэг биетэй, Ярилцах зуур хэдэн удаа амь насны аюулд учирсаныг нь ойлгосон байна. Түүний толгой, мөр, хөл нь бүр гэмтэл бэртэл авсан байна. 1994 онд хилийн эргүүлийн ангид замчилж яваад хөлөө хүнд бэртээсэн байна. Тухайн үед дайчид түүнийг буцаарай гэж яаж ятгасан ч тэр зөвшөөрсөнгүй, учир нь энэ хэсэг газрын байц бартаа ихтэй эргүүлийн үүргийг биелүүлэхэд газарч байхгүй бол дайчид явж байгаад төөрч мэдэх юм. Баяк өвдхийг намдаах тариа тарьж байж 15 хоногийн эргүүлийн үүргийг биелүүлсний дараа эмнэлэгт ирж эмчлүүлсэн байна. Гэтэл бэртсэн даруйд нь эмчлүүлээгүй учир хөлд нь архаг сууж ажил хөдөлмөр хийхэд амаргүй болсон байна.
Бас нэг удаа уул иврэн Баякийн толгой нь бөмбөрч буусан чулуунд дайрагдаж тэр дор нь ухаа алдан унасан байна. Хилийн эргүүлийн дайчид түүнд түргэн тусламж үзүүлж аварч эдгээсэн юм.
Газарч замчлагчаар явахад ийм их аюултай, тэр мөртөө цалин тэтгэлэг гэж байхгүй байхад та юуны учир өнөөдрийг хүртэл хийсээр байгаа юм бэ гэж сурвалжлагч асуухад Баяк хэлэхдээ,
Гол нь Аав ээжийн нөлөөнөөс болсон. Бүр эрт манай аав хилийн эргүүлийн ангид газарч болж байсан, хожим нь аав өндөр настай болж би түүний үйлсийг залгамжилж хийсэн, тэр үед төдий гүн ойлгохгүй л байсан даа, яваандаа олон юм үзэж нүд нээж ёс учрыг сайн ойлгох болсон, Ардын чөөлөх армийн хилийн хамгаалалтын анги хил хязгаараа сахин хамгаалахгүй юм бол улс орны амгалан тайван байдал, ард түмний жаргалтай амьдрал яаж байж чадах бэ, энэ ажлыг хийж явахдаа би их бахархал төрдөг гэжээ.
Тажик үндэстний эх оронч хил хамгаалагчдын нийтлэг төлөөлөгчийн хувиар 2005 оны 5-р сард болсон бүх Хятадын үндэстний эв санааны нэгдэл дэвшлийг алдаршуулан хөхүүлэх хуралд Баяк оролцон бүх Хятадын үндэстний эв санааны нэгдэл дэвшлийн тэргүүний хувь хүнээр шагнагдсан байна. Түүнээс хойш Баяк нэн шийдвэр зоригтой ажиллаж, амьд байсан цагт эх орныхоо алтан хилийг хамгаалахад үргэлжлэн хүчин зүтгэлээ гаргахаарнэн чармайх болсон байна. Өөрийн хийж гүйцэтгэж байгаа ажил үйлсийг нь хүү нь залгамжлан хийхийг тэр мөн хүсч байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|