Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, Хоол хүнсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зүй зохистой хэрэглэх нь элэг ходоод эрүүл хэвээрээ байхад тустай бөгөөд бие махбодио зөв сувилахад тун сайн нөлөө үзүүлдэг байна, иймээс хоол хүнсийг зүй зохистой хэрэглэх тухай 6 зүйлийн ашигтай зөвлөгөө өгмөөр байна.
1. Өглөөний хоолны тухай: Өглөө эрт гэдэс ходоод өлөн хоосон байдаг тул энэ үед шим тэжээл сайтай өег сайхан хоол идэх нь цог зоригтой ажлын урамтай сэтгэл хөгжүүн байлгаж чаддаг. Үүний зэрэгцээ, ходоод гэдэснийхээ шингээлтийн чадавхыг алдагдуулахгүй байхын тулд хэтэрхий их өөх тостой юм уу хэтэрхий хүйтэн хоолыг битгий идээрэй.
2. Алгуурхан байх тухай: Хоол идэхдээ сайтар зажилж алгуурхан залгих нь ходоодны дарамтыг хөнгөрүүлэх бөгөөд ходоод гэдэсний шингээлтэд тустай байдаг.
3. Бага байлгах тухай: Хоол хүнсийг зүй зохистой хэрэглэхдээ сайн хоол идэхийг эрхэмлэх төдийгүй хэмнэхийг ч бүү мартаарай. Хоолны амтанд нь болоод хэтэрхий их идвэл шингээлтэд муугаар нөлөөлж улмаар ходоод гэдэс болон нойр булчирхайн өвчинд нэрвэгдүүлдэг юм. Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, хоолыг өлссөний эрхээр хэтэртэл идэж, усыг цангасны эрхээр хэтэртэл уувал ходоод гэдсэнд муу нөлөө үзүүлж, хоол хэтэрвэл хуримтлал болж, ус хэтэрвэл цэр суудаг юм байна.
4. Бүлээн байх тухай: Ходоодыг хэзээд бүлээн хэвээр нь байлгаж жиндүүлэхгүй байвал хамгийн сайн юм, дээр үеийн хүмүүс халуун хоолны уурыг гаргаж бүлээсгэж байж идэхийг эрхэмлэж, хүйтэн нойтноор нь идэхийг хориглодог байлаа, энэ нь ч шинжлэх ухааны зохих хэмжээний үндэс баримттай юм, иймээс бие махбод тааруухан ходоодноосоо жиндсэн хүмүүс хоол хүнсийг зүй зохистой хэрэглэхийг эрхэмлэх төдийгүй нэн болгоомжтой хандах хэрэгтэй юм.
5. Зөөлөн байлгах тухай: Зажлахад хатуу хүнсний зүйлийг сайтар талхаж зөөлрүүлж байж идэх нь гэдэс ходоодны шингээлтэд тус дөхөм үзүүлж, хүний биед ашигтай нөлөө үзүүлдэг байна.
6. Хөнгөн хоол байх тухай: Хятадын уламжлалт анагаах ухааны ном сударт, давс ихэдвэл зүрх шархална, хүчил хэтэрвэл элэг шархална, гашуун ихэдвэл дэлүү шархална, халуун нэмэгдвэл элэг шархална, амт давамгайлбал бөөр шархална гэж 5 амтны тухай өгүүлээд өөх тос ихтэй хүнд хоолыг татуухан идэж, хүнсний ногоо элбэгтэй хөнгөн хоолоор гол хүнс болгож байхыг санал болгосон байдаг ажээ.\Л.Буянтогтох орчуулав\
|