• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-31 18:55:30    
"Захидлын тойм" нэвтрүүлгийн агуулга 1,31

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байна уу? Эрхэм анд найз минь, сайхан өвөлжиж байна уу? Тантай сүлжээгээр золгон мэндчилж байгаадаа баяртай байна. Өнөөдөр би Монгол улсын Ховд аймгийн Булган сумын Далт багийн өндөр настан, манай радиогийн идэвхтэн сонсогч Жумбайн Буяндалайн ирүүлсэн захидлыг авсан юм. Тэрээр маань багш мэрэгжилтэй хүн байж, одоо тэтгэвэртээ гараад өлтлөө насаа сайхан өнгөрүүлж байна. Удаан жилийн турш Буяндалай гуай багшийн ажил хийхээс гадна яруу найраг бичих, Торгуудын зан заншил, соёл, хэл зэргийг судалсан өгүүлэл олон бичиж нийтлүүлж байсан гэдгийг түүний ирүүлсэн нийтлэл өгүүллээс мэдэж ойлгосон байна. Тэрээ манай улсын Шинжяны Уйгарын өөртөө засах районтой хил залгаа нутагт амьдардаг, тэр мөртөө өөрөө завшаан тохиож Үрэмч хотоор аялан зугаалсан юм байна. Тэгээд тэр маань Үрэмчийн тухай хоёр сайхан шүлэг бичсэн юм байна. Энэ хоёр шүлгээ Буяндалай гуай маань энэ захидлын хамт бидэнд ирллснийг дуулгахын хамт, түүний баяр баяслыг нь тантай хамт хуваалцаж байна. Энэ шүлэг нь надад ойр дотоно санагдаж, би өөрөө мөн Үрэмч хотын гудамжаар алхаж, Улаан хошуут уулан дээр нь гарсан юм шиг санагдсан юм. Одоо энэ хоёр шүлгийг танилцана уу?

Үрэмч хот

Зохиогч Жумбайн Буяндалай
Үүлтэй тэнгэр өөд цоройж асрласан
Үлгэрийн юм шиг барилгатай хот
Үрэмч хэмээх нэр нь хүртэл
Үлэмж гэсэн утгатай мэт
Өт хорхой шиг машинууд давьхиж
Өргөн нарийн гудамж олонтой
Төрөл бүрийн бараа алгласан
Төөрч будилмаар зах олонтой
Багана сүндэрлэж цэцэг алагласан
Их хотын төв талбай
Баярын мишээлээр угтан авахад
Их үзэмжийг нь гайхан биширлээ.
Улаан хушуу ууланд нь гарч
Ухаанаа сийрүүлж сайн харлаа
Үрэмч хот нь тэр л чигээрээ
Үрэн бүсгүй шиг сэтгэл булаалаа.
Улаан хушуу уулынх нь тззхийг
Одоо би товч хэлье.
Хадан уулаа хар шороогоор хучин
Хавар бүр мод тарьсаар
Улаан хушуу нь ногоон хушуу болсон ч
Урьд нь нэрлэснээр Улаан хушуу л гэж
Улаан хушуутой Үрэмч хот
Ургах нартай өрсөн сүндэрлэж
Эртний цуутай Хатадын энэ хот
Эрэн зуунтай зэрэгцэн хөгжсөөр ажгуу.
\2004.09.13 Үрэмч хот\

Цоожтой хайр

Зохиогч Жумбайн Буяндалай
Улаан толгойн хөшөө хамгаалсан
Урт төмөр гинжийн нүх бүрт
Олон, олон цоож зэллэн зэллэн зүүснийг
Онцлон сонирхож нэгнээс ассув аа.
Өрх тусгаарлагчид дурсгал болгож
Өөрсдийн нэр он сараа сийлж
Өнөөх гинжийн нүдэнд цоожилдог
Өвөрмөц ёс нь туршлага ажээ.
Үрэмч хотын улаан толгой нь
Үнэнч хайрын баталгаа нь болж
Цоожтой гинжээр бат хашуулсан нь
Цоо шинэ санаа төрүүлэх нь тэр.
Төмөр цоож шиг үүрд мөнх
Түвшин сайхан амьдрал зохиож
Бат бэх айл болохын
Баримт нотлогоо нь ийм ажээ.
\2004.09.15\

     Энэ хоёр шүлэг танд хэр зэрэг санагдсан бэ? За, бид дараачийн ээлжийн "Захидлын тойм" булангаар бид дахин уулзтал түр баяртай. \Номин бэлтгэв\