Бүгд Найрамдах Конго Улс(Браззавильнийслэлтэй Конго)
Нутаг дэвсгэр: 342000 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны байдлаар гурван сая 860 мянга. Нийт 56 үндэстэн ястантай. Хамгийн том үндэстэн нь өмнөд нутгийн Конго үндэстэн, түүний дээр Лали үндэстэн, Баконго үндэстэн, Вэйли үндэстэнийг багтаагаад нийт хүн амын бараг 45 хувийг эзэлдэг. Умард нутгийн Мүбөши үндэстэн 16 хувь, төв хэсгийн Тайкай үндэстэн 20 хувийг эзэлж байгаагаас гадна умард нутгийн балар ойд амьдарч байгаа цөөн тооны Бигэмичууд байдаг. Албаны хэл нь Франц хэл. Үндэстэний хэлэнд өмнөд нутгийн Конго хэл, Мөнүкүтүба хэл, умард нутгийн Лингала хэл байдаг. Оршин суугчдын тал хувь нь балар эртний шашин шүтэж, 26 хувь нь Катулик шашин шүтэж, 10 хувь нь Хиристосын шинэ шашин шүтэж, 3 хувь нь Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Браззавиль, 1996 оны байдлаар 950 мянган хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 26 хэм.
Төрийн тэргүүн: Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Денис Сассу – Нгуессо, 1997 оны 10-р сард тушаалд орж, 2002 оны 3-р сард албан ёсоор сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 8-р сарын 15-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн төв баруун хэсэгт оршиж, дэлхийн бүслүүр дунд хэсгээр нь өнгөрч байна. Зүүн, Өмнө хоёр талаараа Киншаса нийслэлтэй Конготой хөршилж, хойт талаараа Төв Африк, Камерунтай хил нийлэж, баруун тийш Габонтай хаяа нийлэж, баруун өмнөш Атлантын далайд хүрч, нийт 150 гаруй км урт тэнгисийн эргийн шугамтай. Өмнөд нутаг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, төв хэсэг, умард хэсэг нь халуун бүсийн борооны ойн цаг агаартай, уур амьсгал халуун, маш чийглэг, жилийн дундаж агаарын хэм нь 24 – 28 хэм байна.
13-р зууны сүүлч, 14-р зууны эхнээс Бантуучууд Конго голын доорд сав газарт Конго вант улс байгуулав. 1880 оны 10-р сарын 3-ны өдөр Францчууд энэ нутгийг анх удаа албан ёсоор булаан эзэлж, Францын колонийн ноёрхол эхлэв. 1884 – 1885 онд Бэрлины хурлаар Конго голоос баруунших нутгийг Францын колони болгосон нь өнөөгийн Браззавиль нийслэлтэй Конго болно. 1910 онд Конго нь Францын хария дэлхийн бүслүүрийн Африкийн дөрвөн хария нутгийн нэг нь (түүнээс өөр Габон, Чад, Төв Африк багтаж байна)болж, төв Конго гэж нэрлэгдэж, Браззавиль нь Францын хария дэлхийн бүслүүрийн Африкийн төв болов. 1957 онд хагас өөртөө засах бүгд найрамдах улсын статүстай болов. 1958 оны 11-р сард Өөртөө Засах Бүгд Найрамдах Улс байгуулж, 1960 оны 8-р сарын 15-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэсэн боловч мөн Францын хамтын нийгэмлэгийн дотор үлдэж, улсын нэрээ Бүгд Найрамдах Конго Улс гэж нэрлэв. 1969 оны 12-р сард улсын нэрээ Бүгд Найрамдах Конго Ард Улс гэж өөрчлөв. 1991 оны 6-р сард Бүгд Найрамдах Конго Улс гэсэн нэрээ сэргээв. \М.Цэцэн бэлэтгэв\
|