• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-01 14:32:49    
Лү лян

 (1)


Хятадын Олон Улсын Радио

     Лү лян гэдэг бол Хятадын баруун өмнөд зүгийн нутгийн Юнь нань мужийн нэг шяний хот юм. Энэ нь Юнь нань мужийн хамгийн том хотгор газар Лү лянгийн хотгорт байрладаг. Аль эрт өнөөгөөс бараг 2—3 сая жилийн өмнө Гимлай уул бий болох үед газрын хөрс зөрөгдөж, энэ Лү лянгийн хотгорыг бий болгосон аж. Уг хотгорын өмнө талаар урсан өнгөрдөг урсгалаас нэгэн гурвалжин хойг бүрэлдэн тогтож, эртний эх газрын өнгөт өөхөн чулуун хайраг энд овоорон тогтож, он жилийн удаанд салхи бороонд элэгдэн идэгдэж, үзэсгэлэнтэй сайхан бөгөөд нүсэр жавхалантай, нууц далдлаг бөгөөд хурц тод өнгө тарлантай хайраг чулуулаг шугайрсан байгалийн үзэмж бүрдүүлсэн байна.

     Энэхүү өнгөт хайргаас нурашгүй бөх шугай бий болон тогтож чадсаны учир бол энэ газрын хайрагт цахиур хүчлийн тавс болон нүүрс хүчлийн калц агуулагдаж байдаг тул энэ нь агаарын чийг болон нүүрсхүчлийн хийтэй золгох үед байгальлиг бүрхэвч болон бүрэлддэг. Энэхүү байгальлиг бүрхэвчээсээ шалтгаалж, хайргаар шугай бүрддэг бөгөөд тэр нь нурахгүй бөх байдаг аж. Үүнээс гадна энэ газрын хайрагт 48 төрлийн бичил элмент агуулагдаж байдаг болохоор цаг улирал, цаг агаар, нар тусах хэмжээ нь адилгүй зэрэг шалтгаанаас болж, янз янзын өнгө будагтай болж, аянчин жуулчдын сэтгэлийг хорогдуулсан аятай сайхан алга хорвоог бий болгосон байгаа юм.Лү лянд өнөө жил болгон олон улсын өнгөт элсэн барималын уралдаан тэмцээн зохион явуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь дотоод гадаадын жуулчдын анхаарлыг маш их татаж байна.

     Лү лянгийн өнгөт элсэн баримал нь дэлхийн генсийн 5 төрөлд тэмдэглэл тогтоосон байна. Энэ нь тухайлбал: элсэн барималын цар хэмжээ нь хамгийн том, элсэн барималын өнгө тарлан хамгийн баялаг, дан цогцын элсэн барималын бүтээл нь хамгийн өндөр, нөмөр саравчгүй задгай байдалд хэвээрээ байж тогтох хугацаа нь хамгийн урт, элсэн барималуудыг тавьж байгаа газар нь далайн түвшнээс хамгийн өндөрт байгаа зэрэг онцлогтой байж, дэлхийн элсэн барималын түүхэн дэх гайхамшиг хэмээгдэж байгаа юм.

     Зуу сонсноос нэг үз гэж энэ бол үнэхээр үзүүштэй газар юм. Лү лян нь Юнь нань мужийн төв Күнь мин хотоос 130 км зайтай, чулуун шугайн үзэмжит районаас 40 км зайтай байрладаг.