• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-01 14:35:15    
Хөгжиж байгаа Тайваньд зориулсан Да Дэн барааны зах

Хятадын Олон Улсын Радио

     Тайваний худалдаачин хатагтай Линь Лизэньд авч хэлвэл өглөө эрт боснихоо дараа хийх анхны ажил бол хоёр хүүхдээ Шямэнь хотын Да Дэнгийн төв бага сургуульд хүргэж өгөх явдал болох юм. Дараа нь тэрээр Тайваньд зориулсан хямд үнийн захад хүрч наймаа хийдэг байна. Ийнгээд тэр нэгэнт хоёр жил болж байгаа юм байна. Хатагтай Линь Лизэн Сурвалжлагчид хандан хэлэхдээ,

     "Би бол Тайвань арлын хүн болох юм. 2002 онд ирсэн, гэрээрээ энд сууж байна. Бид энд ирж наймаа хийж байгаа юм гэжээ.

     Хатагтай Линь Лизэний наймай хийж байгаа Шямэнь хотын Да Дэн хямд үнийн барааны захыг бол Хятадын засгийн газар 1998 онд батлан зөвшөөрч байгуулсан байжээ. Тэр бол эх орны эх газрын Тайваньд зориулсан цорын ганц хямд үнийн барааны зах болох бөгөөд тус захад Тайваний бүтээгдэхүүнд иж бүрэн хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэж байгаа юм байна. Тус захын удирдлагийн хорооны орлогч дарга ноён Фэн чи энд зах байгуулах үеийн байдлын тухай хэлэхдээ,

     Шямэний Да Дэн арал болон Тайваний Жинь Мэнь арал тун ойрхон байдаг юм, хамгийн ойрхон зай нь 1.8 километр л байдаг юм. Үүнээс өмнө хоёр эргийн иргэд хоорондын худалдааг маш ихээр хийдэг байсан боловч дүрэмжиж чадаагүй байжээ. Түүх, улс төрийн шалтгаанаас болж эмх замбараагүй худалдааг үр ашигтай удирдаж чадаагүй тул хууль зөрчсөн, хууль бус худалдаа гарч байдаг байлаа. Энэ захыг байгуулсан явдал нь хоёр эргийн бүтээгдэхүүнийг тогдсон хүрээ хэвчээнд эрх чөлөөтэй явагдах болсон байна гэжээ.

     Тайваньд зориулсан Да Дэнгийн хямд үнийн зах бол Шямэнь хотын хойт хэсгийн Да Дэн аралд байрладаг бөгөөд захын нийт талбай 85 га газар байж, өнөө 10 га газрыг ашиглалтад оруулж, 500 гаруй дэлгүүр байгуулж, нийт хөрөнгө оруулалт нь бараг 45 сая юаньд хүрсэн байна. Тус захад худалдааны район, агуулах, Тайваний худалдаачдын усан онгоцны зогсоол, үйлчилгээний раион тэрчлэн гааль, чанар, хорио цээрийн хяналт шалгалт, хил хамгаалалт, үйлдвэр худалдаа зэрэг хяналт, шалгалт, удирдлагын байгууламжийг байгуулж, бүх захыг хаалттай удирдадаг юм байна.

     Энэ захад хоёр эргийн худалдаачид хуулийн этгээдийн хувиар захын худалдааны райод лангуу, дэлгүүр түрээслэн авч, худалдаа наймаа хийж болох юм. Худалдаалж болох Тайваний бүтээгдэхүүн нь голцуу үр тариа ургамалын тос, хүнсний бүтээгдэхүүн, нутгийн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, нэхмэл хувцас, гар урлагын бүтээгдэүүн, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, эм бэлэдмэл зэрэг 6 төрөл болох юм байна. Тайваний худалдаачдаас импортын гаалийн татвар авахгүй бөгөөд энд ирж тус захаас Тайваний бараа худалдан авсан жуулчид хүн нэг бүрээс нэг өдөр 1000 юаний бараанаас гаалийн импортын татварыг чөлөөлсөн байна. Энэ догтоол нь 3000 юаньд хүрч болзошгүй юм байна.

     Да Дэн зах нь дүрэмжсэн бөгөөд бишгүй олон хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсний улмаас маш олон Тайваний худалдаачдын сайшаалыг олсон байна. Хатагтай Линь Лизэнь сурвалжлагчид хандан хэлэхдээ, Би голцуу Тайваний бараа борлуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Би голцуу Тайваны бараа худалдаж байна, жишээлбэл үсний шампунь, гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгсэл, гар урлагын бүтээгдэхүүн, гоо сайхны бараа зэрэг болно гэжээ.

     Мэдээний эх сурвалжаас үзвэл, Тайваньд зориулсан Да Дэн хямд үнийн захийг байгуулснаас хойш жил бүр маш их хэмжээний тайваний бараа үүнээр дамжин эх газрын бусад газарт борлуулагдсан байна.