• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-01 21:34:10    
Пан Лүнтай танилця

Хятадын Олон Улсын Радио

       Пан Лүн нь Хятадын зүүн хойт нутагт төрж өсчээ. Хар багаасаа дуулах авяастай Пан Лүн нь 20 настай жилдээ төрсөн нутгаасаа салж, урт удаан дуу урлагийн аян замаа эхлүүлсэн байна. Тэрээр том жижиг хотуудаар явж, олон арвин дуу бүжгийн чуулгын хамт тоглон, бас КТV зэрэг газраар дуулж өнгөрсөн байна. Нуграл бүдрэлийн хатуу шалгалтаар дамжин, Пан Лүн нь гүн зузаан дуулах хэв навба болон туршилга сургамжийг хурамдуулсан байна. 2000 онд тэрээр Бээжин хотноо "Хүний амьдралийн гурвал хөгжим" гэдэг анхны цомгоо гаргаж, хэдийгээр энэхүү цомог нь Хятадын гол болох дуу урлагийнхны анхаарлыг татаж чадсангүй боловч, уг цомгийнхны "Өтөллөө" гэдэг гол дуу нь өргөн тархагдан дуулагдаж, Пан Лүн гэдэг нэр олон хүмүүсэд танигдан байна. Та бүхний сая хүлээн авч сонсож байгаа бол даруй энэхүү "Өтөллөө" гэдэг дуу байгаа.

       2004 онд, Пан Лүн нь өөрийн гармагай сайн дуулах мэрэгжилдээ түшиглэн, Хятадын алдарт кино од Лиү Шиочиний урилгаар түүний тоголсон "281 ширхэг захидал" гэдэг киноны гол дуу болох "Хос эрвээхий" гэдэг дуугаа зохион дуулж, киногоо дахан уг дуу нь өргөн тархагдан дуулагдаж, хотын зээл гудамж, хоолны газар, худалдаа дэлгүүр бүхнээр дуулагдан, Хятадын Вибсайтан дахь дууны загсгалтад нэг л шөнийн хооронд тэргүүн байр эзэлсэн байна. Мөн ч энэ цагаас эхлэн Пан Лүн болон түүний дуунууд нь хүмүүсийн анхаарлын халуун цэг болсон байна. 

       Та бүхний сая хүлээн авч сонсож байгаа бол Пан Лүнгийн дуулсан "Хос эрвээхий" гэдэг дуу байгаа. Дуунд ингэж дуулдаг байна: "Хайрт минь чи аажархан нисээч, өмнө чинь байгаа өргүүсэт сэрнайгаас хичээгээч, хайрт минь чи олж үнэлтсэн юу, сэвшээ салхин дахь цэцгийн үнэр согтууруулам сайхан байдаг шүү дээ, хайрт минь чи надтай хамт нисээч, хөвчин ойг туулан горхын хүвээнд очьё доо хоёулаа, хайрт минь чи бүжиглээч, хайрын хаварт харанхуй шөнө гэж байдаггүй шүү дээ" гэж дуулдаг байна.

      "Хос эрвээхий" дууны үг нв баялаг сайхан утга агуулгатай байдгаар барахгүй дууны хөг айзам нь ч бас уянгалаг хөнгөн байдаг байна.

        2004 оны эцсээр, Пан Лүн нь "Хос эрвээхий" дуутайгаа ижил нэртэй дууны цомгоо гаргаасан байна. Энэхүү дууны цомогт нь "миний нутаг зүүн хойтод байна", "Хайр найргүй тэрсэлсэн нь" "Хүний хорвоод" зэрэг олон сайхан страд дуунууд нь хамрагдсан байна. Ингээд одоо хамтаар түүний дуулсан "Хайр найргүй тэрсэлсэн нь" гэдэг дууг хүлээн авч сонсоё.

        Энэ дуунд ингэд дуулдаг байна: "Салан одсоных чинь дараа эзгүйрсэн өрөөг харан суухад, халуун нулимс хацрыг даган урслаа. Эелдэг зөөлөн зан ааль, эргэн дурсах бодолгүйгээс минь биш байгаад, эргэн харах ч үй тэрсэлсэн чинь юуны төлөө билээ" гэж дуулдаг байна.

        2005 оны 9-р сард, Пан Лүн нь "Чи бол миний сарнай цэцэг билээ" гэдэг 3-р цомгоо гаргаасан байна. Энэхүү цомог нь мөн ч Пан Лүнгийн хамгийн их хүч хөдөлмөр зарцуулан бүтээсэн цомог нь байгаа юм. Өнөө, энэ цомгийнх нь ижил нэтрэй гол дуу болон "урт гэжиг", "Би дуулмаар байна" зэрэг дуунууд нь нэгэнт Хятадын гол гол хэвлэл мэдээллийнхний дууны загсгалтад шилдэг сайн үр бүтэмжтэй явж байгаа юм. 

       Та бүхний сая хүлээн авч сонсож багйаа дуу бол Пан Лүнгийн дуулсан "Чи бол миний сарнай цэцэг билээ" гэдэг дуу нь байгаа. Энэхүү дуунд гүн зузаан Энэтхэг Палестиний дуу хөгжмийн хэв намба ахуулагдаж, урсам сайхан хөг айзам тодорч байдаг. Энэхүү дуунд: "Цэцгэс дэлгэрэн зулгарч, цаг хугацаа хичнээн удсан ч, уул талыг бүрхсэн олон олон цэцгэсийн дундаас, чи миний л минь хайрын сарнай байдаг билээ. Тэвцээр хатуужилтайгаар, тэрэхүү хайрын сарнайгын дэлгэрхийг хүлээнэ би, тэгэхэд цэцгэс цэцгэсийн дундаас чи минь л хамгийн хөөрхөн байдаг билээ." Гэж дуулдаг байна. /Хүчит редакторлон орчуулав/