Дарга Хү Жиньтао хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 42 жилийн турш, Хятад Замбийн харилцаа урагштай хөгжсөн байна. Замбийн ядууралыг буруулан эдийн засагаа хөгжүүлэх хүчин чармайлтыг Хятадын засгийн газар дэмжиж, чадах ядахаараа тусламж олгоно. Хятадын засгийн газар Замбид Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулахаар шийдвэрлэсэн байна гэжээ.
Мванаваса хэлэхдээ, бие биеэ хүндэтгэсэн найрсаг хамтын ажиллагааны үндэс дээр Замби Хятадын дотно найрсаг харилцаа тасралтгүй хөгжиж байна. Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурал дээр хийсэн амлалтаа Хятад улс нухцтай хэрэгжүүлж байна. Замби Хятад улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэхээр чармайх болно гэжээ./Урангоо орчуулж, Баясгалан хянав/ 1 2
|