Хятадын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцны анхны дээд сургууль бол 1949 оны 11-р сарын 22-ны өдөр байгуулагдсан Тэнгисийн цэлрийн Даляний хөлөг онгоцны дээд сургууль юм. Энэ дээд сургууль нь " Хятадын Тэнгисийн цэргийн офицеруудын өлгий" гэж хятад даяарт нэрд гөрсан байдаг. 1992 оны байдлаар энэ дээд сургууль нь Хятадын Тэнгисийн цэрэгт 12 мянга гаруй офицер бэлэтгэж өгсөн байжээ. Мөн 1992 оны үеийн байдлаар энэ дээд сургуулиас төгөсч, цэргийн алба хашиж байсан 5000 гаруй офицерын дотор 23 генерал, хошуучаас дээш тушаалтай офицер 1325 хүн, тэнгисийн цэргийн хөлөг онгоцны ахлагч 300 хүн байжээ.
Оюутнуудын цэргийн бэлэтгэл хийх анхны бааз: Хятадын оюутнуудын цэргийн бэлэтгэл хийх анхны баазийг Улсын боловсролын хороо, Бээжин хотын цэргийн бэлэтгэлийн ажлын удирдах хэсэг, Хяталдын Ардын их сургууль, Бээжингийн аж үйлдвэрийн их сургууль, Бээжингийн Багшийн дээд сургууль зэрэг байгууллага, их дээд сургууль хөрөнгө мөнгө бэлэтгэж байгуулсан байна. Оюутнуудын цэргийн бэлтгэл хийх энэ бааз нь Бээжин хотын Чанпин шяньд байж, хичээлийн танхим, гунз, дотуур байр, халуун усны газар, бэлэтгэл сургуулийн талбай бүхий 4300 гаруй ам метр барилга байгууламжтай байж, нэг удаад 1000 гаруй оюутан хүлээж авдаг байжээ. Энэ цэргийн бэлэтгэлийн бааз байгуулагдсан нь Бээжин хотын их дээд сургуулийн оюутнуудын цэргийн бэлтгэл сургалтын ажилд ашигтай хөхцөл бүрдүүлж өгсөн байна.
Шувууны хатаамал хамгийн их цуглуулсан их сургууль: Хятадын шувууны хатаамал хамгийн их цуглуулсан их сургууль бол Ү-ханий их сургууль юм. Энэ их сургуулийн Биологийн салбарын өндөр зэргийн инжнер Тан Рүйчэнгийн байгуулсан энэ салбарын хатаамлын өрөө нь 50 гаруй жилийн хүчин чармайлт гаргаж, цуглуулсан хатаамлын тоо хэмжээ болон чанар нь улсын дотооддоо нэрд гарсан байна. Тэд нарын цуглуулсан шувууны хатаамал нийт 6200 гаруй төрөл, загас , хоёр нутагтан, мөлхөгч амьтан, хөхүүлт амьтны хатаамал 1000 гаруй байжээ.
Ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн салбарын байгуулсан анхны дээд сургууль: Хятадын ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн салбарын байгуулсан анхны дээд сургууль -- Ард иргэдийн засаг захиргааны удирдах боловсон хүчний дээд сургууль 1984 оны 9-р сарын 1-ний өдөр Бээжинд байгуулагдав. Энэ дээд сургуулийн хамгийн анхны 166 шинэ оюутан бол шяний шатнаас дээших ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн салбарын танилцуулсан, 5 жилээс дээш ажилласан туршлагтай, шалгалтаар сонгож авсан залуу идэр насны боловсон хүчин юм. Энэ дээд сургууль байгуулагдсан нь Хятадын ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн салбарын ажил мэргэжлийн болж эхэлснийг харуулж байгаа юм. \М.Цэцэн бэлэтгэв\
|