Гурван орны хамтын ажиллагааны тус удаагийн үйл ажиллагаанд Монгол Улсын Дорнод аймгийн даргын туслагч, засгийн газрын удирдлагын хэсгийн дарга Бат-Өлзий, Оросын холбооны Бүгд найрамдах Буриад Улсын Баргажин хошууны дарга Тиюлин Саднисфу, Оросын Улаан-Үүд хотын Тариалан мал аж ахуйн дээд сургуулийн захирал Бабүөфү Алаксандар, Оросын холбооны Буриад Улсын Соёл биеийн тамирын товчооны орлогч дарга Кацниц Валянжянна, ХКН-ын Хөлөн буйр хотын байнгын гишүүн, ХКН-ын Шинэ барга баруун хошууны нарийн бичгийн дарга Дуань Зичян зэрэг хүмүүс оролцож, хуралд оролцогсод соёл урлаг, боловсорол, биеийн тамир эспорт, байгаль орчин, аялал жуулчилал, худалдаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааны тухай судлан хэлэлцэж, гэрээ бичигт гарын үсэг зурсан байна. Тус удаагийн хамтын ажиллагааны хэлэлцээний үеэр цагаан сарын үдшилэг, уламжлалт бөхийн барилдаан, сур харвалт зэрэг наадмууд болж, үндэстэний биеийн тамир эспортын талаар солилцоо хийж, нөхөрлөлөө зузаатгасан байна. Монгол Улсын Дорнод аймгийн арслан цолтой бөх Бат-Сайхан зэрэг бөхчүүд наадамд барилдасан байна.
1 2 3 4 5 6
|